Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд алтан медаль хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 19

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаанууд явагдаж, Монгол Улсын шигшээ баг аваргын алтан медалийн эзэн боллоо.

Манай баг Д хэсгийг тэргүүлснээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хэсгийн аваргын төлөө Киргизстаны шигшээ багтай учраа тааран 4:2-оор ялалт байгуулсан юм.

Үүний дараа Узбекистаны багийг 4:3-ын харьцаатайгаар буулган авч, алтан медалийн төлөө шалгарав.

Шийдвэрлэх барилдаанд Монголын шигшээ баг Казахстаны багийг 4:0-ээр илүүрхэн ялснаар багийн төрөлд Азийн аваргын алтан медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.125) 2026 оны 04 сарын 20

Монгол жүдочдын ганц эрлэг япончууд байхгүй тохиолдолд түрүүлж чадахгүй бол ёстой хохь нь болох байлаа гэж, бурхангүй газар бумба болж галзуурах нь нэг юм галзуурлаа

0  |  0
Top