Монголын шилдэг нийтлэгчдийн клүб baabar.mn сайтын нийтлэгч Г.Дашрэнцэн "Үр хүүхдийнхээ амь насыг адгуусны хөлөөс аваръя" гэсэн гарчиг бүхий ийм нэгэн нийтлэлийг УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан бичсэн байна. Харин үүнийг уншисан Хурдан морь сонирхогч, ААУяач Т.Төрбат өөрийн байр сууриа илэрхийлж, "Унаач хүүхдүүдээ анхаарах асуудалд..." хэмээх нийлэлийг бичжээ. Уншигч та бүхэндээ эхлээд Г.Дашрэнцэнгийн нийтлэлийг уншиж үзээд дараа нь Т.Төрбатын бичсэнийг болгооно уу.
Г.Дашрэнцэн "Үр хүүхдийнхээ амь насыг адгуусны хөлөөс аваръя"
Монгол наадам түүн дотроо морин уралдаан хэмээх зугаа цэнгэлийн хөлд эцсийн эцэст хүүхдүүд үрэгдэж, томчууд хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, бэртэл гэмтлээр баярлаж байгаа тухай аль 2002 оноос эхлэн хэд хэдэн өгүүлэл бичсэн. Өнөөдөр тэр сэдвээ дахиад нэг бичихээр бүүр УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан “ээжийнхээ нэрийг барин” хүүхдийн амь нас, эрүүл мэндээр нааддаг зугаа цэнгэлийг хуулиар хориглоосой гэж энэ санааг дахин бичив ээ. Таван жилийн өмнө нэг төрийн бус байгууллагын мэдээгээр жилд Монгол Улсад 1200-1600 том, жижиг наадам болж, 20-40 хүүхдийн амь нас адгуусны хөлд эндэн олон зуун хүүхэд бэртэж гэмтдэг гэсэн тооцоо гарсан байдаг. Айл гэр, баг, сум, аймаг улсаас авахуулаад бүх шатны Засаг дарга нар наадам хийхийг мэднэ үү гэхээс хурдан морины хөлд амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн хүүхдүүдийн өмнө ямар ч хариуцлага хүлээлгүй өдий хүрлээ. Манайх шиг 5-15 насны жижигхэн хүүхдээ, хурд, ир нь орсон адгуусны нуруун дээр унуулчихаад, өөрсдөө хажуугаар нь тохилог жипэнд суугаад хашгичин, гуугчин хурдлахыг шаардаж хөөдөг цэнгэл баяр наадам гэж одоо дэлхийд байхгүй. Хүүхэд битгий хэл насанд хүрсэн том хүн бухтай тулалдах, бухын нуруун дээр унуулан булгиулах цэнгэл наадмыг дэлхий эсэргүүцэж байна. Гэтэл манай баяр наадам улам зэрлэг болоод байхад хэн нь ч түүнийг хуулиар зохицуулъя гэсэн санал гаргахгүй нь сонин. Уг нь монгол уламжлалт наадамд хүүхэд, морь хоёр нэгэн орон зайд өсч, хүүхэд нь морьтойгоо ижилсэн, унаа унаж сураад хожмоо унаган ижил болсон хүлгээ хүүхдүүд нь унан эцэг эхийн хяналтан доор уралддаг байсан юм. Гэтэл орчин үеийн өнөөгийн Монголд хүүхэд морь унаж сурах байтугай томчууд нь морь унахаа больж, бүгд машин, мотоцикль унадаг болсон. Унаган хүлэг биш хаа холоос мөнгөөр худалдаж авсан занг нь мэдэхгүй цэвэр цусны болон эрлийз адгуус бий болсон. Морь унаж сураагүй хүүхэд занг нь мэдэхгүй адгуус хоёр нийлээд ирэхээрээ унасан хүүхдээ үрчихээд хэцүү юм. Морины уралдаан өнөөдөр ардын наадам байхаа больж ердөө л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн бооцоот уралдаан “казино” болсон. Энэ нөхцөлд хүүхдүүдийн амь насыг хэн маань хамгаалах вэ.
Баячууд өөрсдийнхөө хүүхдүүдийг морины нуруун дээр суулгана гэж бодож байна уу. Тэд холоо хэвтэнэ. Тэгэхээр хөдөө сум, аймаг болон, хотын захын хорооллын ядарсан аав ээжүүд хүүхдээ морь унуулна гэж хэдэн төгрөгөөр морьдын эзэнд зарж, морь унах гэдэг амь нас дүйсэн хөдөлмөр эрхлүүлж байна. Одоо яах хэрэгтэй юм бэ. Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах л хэрэгтэй. Бүх төрлийн наадамд уралдах морьдыг “зөвхөн насанд хүрсэн хүн унана” гэсэн өөрчлөлт хийх юмсан. Тэгээд морьдыг монгол, эрлийзээр нь ялгахгүй уралдуул. Морин уралдаан гэдэг зэрлэг цэнгэл хэл мэдэхгүй адгуусны туурнаас хүүхдүүдийнхээ амийг нь авч чадвал, наадамд том хүн мэргэжлийн жоки морь унаж уралддаг бол, томчууд нь хэнийгээ унуулж хэн нь уралдана хамаа алга. Соёолон, азарга, их морь гэсэн гурван нас уралдуулахад л болоо биз дээ. Уралдаж байгаа морьд нь 40-50 кг жинтэй унаачаа даахгүй байвал сүүл хирд л ирнэ биз. Ямар ч байсан хүүхдүүдийнхээ амь насыг адгуусны туурнаас холдуулах цаг болсон. Ингэж бичих, хэлэхэд тун амархан ч гэсэн энэ санаа тухайлбал, насанд хүрээгүй хүүхдээр хурдны морь унуулахыг хуулиар хорино гэдэг бол Монголын парламентад том эсэргүүцэлтэй тулгарна. Тэгэхээр нь адгуусны дон багахан туссан байж магадгүй гэж бодоод ийм хууль хийгээд өгөөч гэж эмэгтэй гишүүддээ хандаж байгаа юм. Монголчуудын ихэнхид нэг сонин өвчин байдаг. Энэ өвчин надад ч бий. Энэ бол адууны дон гэдэг өвчин. Манай эрхэм гишүүдийн ихэнх нь морины донтой. Ер нь монгол хүүхэд багаасаа морины дон тусдаг. Хүүхэд байхад хурдан зун болоосой. Энэ новшийн хичээл нь хурдан тараасай. Морь унаад салхи сөрөөд салам хурдлах юмсан гэсэн дон тусдаг. Олигтой хурдтай юм таарч аймаг, сумын наадамд ганц нэг түрүүлчихбэл тэр хүүхэд юун хичээл мичээл шууд л морины донтон болно. Морины донтой хүүхэд сургуулиас гарч унаач, уяач, малчин, босс, адууны хулгайч болдог. Үүнийгээ Монголын сэхээтнүүд адуутай холбоотой зан монгол хүний цусанд байдаг гэж тайлбарлах нь олонтаа. Зун болж морь уралдуулахад бүх монголчууд баярладаг гэнэ дээ. Амь нас нь эрсэдсэн, гэмтсэн, бэртсэн хүүхдийн гэр орон, айлын хүүхэд гуйж аваад сүйд хийчихсэн уяач, хүүхдээ морь унуулсан мянга мянган ээжүүдийн сэтгэл зовлонтой байдаг юм. Миний ээж аргаа барахдаа зун битгий болоосой гэж хэлээд аавдаа загнуулж байсан гэдэг. Манай өвгөн аав морь уядаг хурдтай ч айл байсан. Зун болохоор өвгөн аав надаар морь унуулах гэнэ. Ээж өгөхгүй санаатай.Гэвч ааваасаа айгаад намайг өгөөд явуулчихдаг. Аргаа ядахдаа зун битгий болоосой гэж байх вэ дээ. Зун болдгоороо болно. Хүүхдээр морь унуулахаа больчихвол олон ээжүүдийн сэтгэл тэнийсэн сайхан зун, сайхан наадам болдгоороо болно. Хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон ганц заалтыг баяр наадмын хуульд оруулахыг манай эмэгтэй гишүүд л хийж, мянган ээжийн сэтгэлийг амрааж чадах байх гэж найдан сууя. Парламентын гишүүн эмэгтэйчүүд нийлээд ийм хууль хийчихвэл бараг л энэ яваа насандаа дахин дахин сонгогдох байх шүү. Багадаа морь унадаг байсан одоо өөрсдөө морь уядаг, сүрэг сүрэг адуутай, морины дон гэдэг өвчин тусчихсан эмэгтэй гишүүд даан ч байхгүй биз дээ.
Т.Төрбат: "Унаач хүүхдүүдээ анхаарах асуудалд..."
Сүүлийн үед телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр морь унаач хүүхдүүдийн эндэл,осол гэмтэлийн талаар маш их ярьж, бичиж байгаа. Хамгийн сүүлд Ховд аймагт нэг хүүхэд 1 км орчим чирэгдсэн тухай аймшигт мэдээ гарсан. Гэхдээ ажиглаад байхад бодит байдлыг хэтрүүлсэн, хэтэрхий нэг талыг барьсан, үгүйсгэсэн, бодит байдлаас зөрүү тоо баримт дурдсан мэдээллүүд их байгаагийн зөвхөн нэгэн жишээ нь дээрх Г.Дашрэнцэнгийн нийтлэл юм. Уг “нийтлэлч”-ийн бичвэрийг миний бие өөрийн байр сууринаас задлан шинжилж өөрийн санаа, бодолоо бичье.
Юуны өмнө миний бие Үндэсний баяр наадмын нэгэн төрөл, бидний уламжлал соёлын оргил болсон морин уралдааны хамгийн чухал онцлог болох хурдан морь унаач хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа гэдэгтэй санал нийлж явдгаа илэрхийлье. Мэдээж хүний амь нас гэдэг бүхнээс илүү байх ёстой. Тэгвэл бид одоо яах ёстой вэ? Одоогийн авч хэрэгжүүлж буй ажлууд хэр үр дүнтэй байна вэ? Яагаад уяачид маань “зэрлэг зугаа цэнгэлтэнгүүд” болж хувирав аа?
“Нийтлээч” Г.Дашрэнцэн бичвэрээ “УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандсан өгүүлэл” гэж хаягласан, иймэрхүү утгатай “өгүүлэл”-ийг 2002 оноос хойш байнга бичиж байгаа, энэ асуудалд өөрөөс нь өөр хүн бараг анхааралаа хандуулдаггүй их “сонин” гэх мэтчилэн бичсэнийг харахад бас ч үгүй “эмзэг сэдэв дээр нь дөрөөлсөн” хувийн амбиц байгаа бололтойдог шүү. Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэндийн асуудал анх морь уралдсан цаг үеэс л хамтдаа байсан. 2002 он гэдэг ямар учиртайг нь мэдэхгүй ч “нийтлээч”-ийн “нүд нээгдсэн” он цаг бололтой хэмээн таамаглахаас аргагүй. Урьд, одоогийн цаг хугацаанд унаач хүүхэд хэрхэн өсч буйг харьцуулсан судалгаа хийсэн нь амьдралаас, бодит байдлаас үнэхээр хол байгаа нь “зөвхөн хар нялхаасаа морь хүүхэд 2 бие биедээ ээнэгшин дасдаг тухай, цэвэр болон эрлийз адууг унахаар хүүхэд улам “үрэгддэг” (???!!!)” тухай бичсэн байгаагаас харахад учир мэдэх хэнд ч ойлгогдоно.
Морин уралдаан өнөөдөр “казино” болон хөгжсөн тухай бичсэн нь үнэхээр их сонирхол татлаа. Миний бие казинод орж үзээгүй ч тодорхой хэмжээний ойлголт, төсөөллийг хангалттай мэдэх билээ. Тиймээс “нийтлээч”-ийг бодит байдлыг хэтэрхий мушгин гуйвуулж, “бохир заваан”-ыг нь харуулах гэж мэрийхдээ Монголчуудын хэзээнээс дургүй “казино” гэдэг үгийг ашиглажээ гэж ойлгогдож байна. Өнөөдөр ММСУХолбоо гэдэг байгууллагад, уламжлалт морин уралдаанд улс төрчид, эрх мэдэл бүхий хүмүүс, бизнесийнхэний нөлөө ихээр орсон, учир дутагдалтай, шударга бус зүйл их байгааг бид бүгд л харж байна. Харин энэ бол бодит байдал юм. Энэ нь өөрөө шууд бусаар, тодорхой хэмжээгээр бидний сэдэвтэй хамаарч буй нь үнэн бөгөөд энэ нь “нийтлээч”-ийн төсөөлж буйгаас тэс ондоо билээ.
Наадамд 3 насны морь уралддаг болох, том хүн унах, эрлийзээр нь ялгах эсэх, өөрийнхөө хүүхдээр унуулах, хүний хүүхдийг урамшуулж унуулах, ерөөс морин уралдааныг “зэрлэг цэнгэл” гэж тодорхойлсон нь “нийтлээч”-эд маань үнэхээр ахадсан “том” сэдэв юм. Энэ сэдвээр “нийтлээч”-ийн ойлголт, төсөөлөл, мэдлэг үнэхээр чамлалттайг нэгэнт мэдсэн учир нурших нь илүүц. Харин өчүүхэн миний бичсэн http://tod.hiimori.mn/cyt нийтлэлийг уншвал жоохон ч атугай зөв мэдээллийг авах байх.УИХ-ын эмэгтэй гишүүдийг “Үндэсний Баяр Наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг “ятгасан” уг нийтлэлийн төгсгөлд хэрэв хууль батлагдчихвал бараг л бүх насаараа УИХ-д сонгогдох ч юм шиг егөөдөлөрхүү юм бичсэн нь үнэхээр хөх инээд хүргэсэн хүүхдийн санаа гэлтэй. Нөгөө талаас үнэхээр хүүхдүүддээ санаа зовсон сэтгэл, уур амьсгал мэдрэгдэхгүй байх шиг. Мөн өөртэйгөө адил “гол учрыг” нь мэдэхгүй хүмүүст бичсэн зүйлээ үнэмшилтэй харагдуулах гэж оролдсон нь өвөө, ээж, “нийтлээч” 3-ын хөгтэй түүх харуулж байна. Харин уг бяцхан “түүхэнд” бичээч маань багын морь унах бөөн дур байснаа, ээжээсээ зөрөн өвөөгийнхөө морийг унадаг байснаа бичихээ мартжээ.
Би “нийтлээч” шиг багадаа морь унах гэж хөглөж байсангүй. Хотод, хотын хүүхдүүдийн адил “сега” тоглоом хөөж, лааз, бөмбөг өшиглөж хөдөө ахуйгаас хол тасархай өссөн. Аз болж аав минь өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээж морины сүүл боож, хурдан адуутай болсон юм. Тэр үед би том болсон байх ба хурдан морь унахын зовлон бэрхшээл, хэцүү зүйлийг мэдрээгүй л дээ. Гэхдээ би түүнээс илүү үнэт зүйл болох Монгол үндэстний соёл уламжлал, Монгол ахуйд суралцсан. Өөрөөр хэлбэл би ядаж бичээч шиг Монголоо үгүйсгэдэггүй, “Монгол хүн” болж чадсаныгаа хамгийн ихээр олзуурхдаг. Хурдан морь унаач хүүхэд ядаж л над шиг сэтгэлтэй болж төлөвшдөг.
Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах тал дээр өнөөдөр ММСУХолбоо гэдэг байгууллага, даатгалын компаниудтай хамтрах, хамгаалалтын малгай, цээживч зарж борлуулах зэрэг хэн нэгний бизнесийг дэмжсэн, ажил хийсэн нэр зүүсэн байдалтай анхаарч байгаа нь учир дутагдалтай, шүүмжлэх ч ёстой. Үнэхээр хүүхэддээ хандсан бодлогын арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Үндэсний баяр наадмын тухай хууль, морин уралдааны дүрэмдээ хамгаалалтын малгай, хэрэгсэлгүй уралдуулсанаас гарах хариуцлагыг өндөрсгөх , магадгүй эрүүгийн хариуцлагад татах хэмжээнд хүртэл зааж өгсний дараа малгай, цээживчний бизнесээ хийвэл хэрэгжих байдлаасаа эхлээд аль аль талдаа л хэрэгтэй байх болов уу. Цаашлаад уяач-дасгалжуулагч гэдэг албан ёсны мэргэжлийн сертификаттай болох, уралдах морьдыг бүртгэлд оруулах, уралдааныг чанаржуулах, олон ангилал шатлалтай болох нь уралдах морьдын тоог цөөрүүлэх нөхцөл болох ба энэ нь эрсдлийг бууруулахад нөлөөлөх нь тодорхой юм. Өвлийн улиралд өмсөх малгай, хувцасны стандартыг тогтоох хэрэгтэй. Мөн унаач хүүхдийн насны доод хязгаарыг эргэн харахад нэг их буруу байхгүй болов уу. Нөгөө талаас шаардлага тавих үүрэг бүхий “хүүхдийн төлөө” гэсэн субъектүүдийн ойлголт, мэдлэг, мэдээлэл, статистик, судалгаа зэрэг нь хангалтгүй байдгийг миний бие унаач хүүхдээ өргөж авах гэж очих үедээ уулзаж байсан ярилцлагуудаасаа мэдэж авснаа хэлэх нь зүйтэй. Мөн л ялгаагүй ажил хийсэн нэр зүүсэн байдалтай байдаг нь 3 сарын 1-ээс хойш морь уралдуулна гэсэн “зарлиг”-ийг харахад л ойлгогдоно. Ямар тооцоо судалгааны үндсэн дээр тогтоосон цаг хугацаа юм бүү мэд. Яг үнэндээ өдий цагт хальтиргаа гулгаа хамгийн их байдаг ба түүнээс гарч буй хор хохирол нь хацар, чихээ хөлдөөхөөс хэд дахин илүү байгааг гэрээсээ гарч хөдөө явж үзээгүй “хүүхдийн хамгаалагч”-ид яахан мэдэх билээ дээ. Ахуйн золгүй тохиолдол , авто тээврийн ослоор, сүүлийн үед чих дэлсэх болсон хүний наймаагаар хичнээн хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирдогийг бид бүгд гадарлана. Харин хурдан морь унаач хүүхэд эндэх тохиолдол жилд гарын таван хуруунд багтахаар тохиолддог. Зарим жил эндсэн хүүхэд байхгүй тухай сайхан мэдээ ч байдаг. Г.Дашцэрэн гуай 20-40 гэдэг тоог хаанаас олж мэдсэн нь тодорхойгүй, эх сурвалжаа дурдаагүй байгаа нь түүний санаанаас урган гарсныг нотолно. Хаана ч, ямар ч уяач хүн дургүй хүүхдээр морион унуулдаггүй. Тэгэхээр мэдээж нэн түрүүнд хүүхдийн өөрийнх нь хүсэл сонирхолыг харгалзан үздэг. Ингэх ч учиртай. Мөн унаач хүүхдэд, тэдний ар гэр, нийгэмшил, амьдрал ахуйд нь тус нэмэр болж, өөрчлөлт хийж буй сайн жишээ муугаасаа хэд дахин олон. Энэ мэт “нийтлээч”-дийн бичсэн зүйлс болж нийгэмд буруу ойлголт төрөх,хот хөдөө, баян ядуу гэгдэн талцуулах, нийгмийн тодорхой хэсгийг “зэрлэг зугаа цэнгэлтэн” гэж буруу томъёолох, ад үзэх байдлыг л улам дэвэргэж буй болохоос яг үнэхээр хүүхдийн төлөө арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд өчүүхэн ч тус нэмэрээ өгөхгүй болов уу гэж би боддог. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Уг нь хэлэлцэж ярилцаад шийдэх ёстой асуудал ч зайлшгүй мөн.
hiimori.mn
Сэтгэгдэл ( 16 )
durtaigaaraa ter bayacuul oorsdoo unaad ur**dah heregtei ted morio unnuu huuhenee unanuu tednii hereg
хүүхдээр ур****ааны морь унуулахыг хориглохыг ури****ж байна.
Сэлэнгэ аймагт байгаа ОХУ-аас оруулж ирсэн цэвэр цусны бүх нас хүйсний үржлийн адуунууд зарна. 9949-97-11
Ur**daanii moriig huuhdeer unuuldgiig bolij nasand hursen tom huneer unuulj ur**duuldag boloh heregtei
ta nar iim yum hiij yadag yum be butneer gargaachee bas l neg hunii erh ashgiig hamga**aad boli za
hodolmoriin baatar gebel ner garah ni uu
da****uu geed bichheer yagaad ner ni **ga bolood baina aa
bat bi ch bas 60 garui naslahdaa obol mori ingej ur**duulj baihiig sonsoj uzeegui da****uu odoo ondor tsol gunshin toriin ondor ***gn** abchihaad ene t**aar duugaraachee chinii yed baigaagui yumiig odoo boliulaachee odoo l chinii erh uureg garna daa
bat bi ch bas 60 garui naslahdaa obol mori ingej ur**duulj baihiig sonsoj uzeegui da****uu odoo ondor tsol gunshin toriin ondor ***gn** abchihaad ene t**aar duugaraachee chinii yed baigaagui yumiig odoo boliulaachee odoo l chinii erh uureg garna daa
yas yuman deer oorsdoo adguustai da negneesee deer garah geed l muusain zoostonguud zvgeer l gaj dontonguud shvvde
ODOO MONGOLD 16 AAS DEESH NASTAI 40-50 KG JINTEI MERGEJLIIN JOKER UNAACH BELDEH TEGEJ HUULICHLAH TSAG BOLJEE MERGEJLIIN URALDAAN BOLCHOOD BHAD HUNII 4-5 NASTAI HUUHDIIG EREMDEG ZEREMDEG BAS AMI NASAAR TOGLOJ BOLOHGUI HUUHDIIN ERHIIN BAIGUULLAGUUD DAANCH YU CH HIIJ CHADAHGUI YUM DA ENE ZUGAA TSENGELD TORIIN ONDOR ALBAN TUSHAALTNUUD UDIRDAN OROLTSOJ BAIGAAG BOLIULAG HEREGTEI ENE BUD HEREES HETERLEE TOR BNA UU HUULI BNA UU BAS SETGEL BNA
torbad guai ta zerleg tsengegchdiig yagaad demjeed bna mori unaj uyaj naadddag bsan ardiin naadam onoodor bhgui bolson sh de ene bol bur mergejliin sport ruu orood zarim humuusiin biznes bolson bhad hun ii nilh ur engiin ard ***iroh yostoi yu uyachid gej hen yum be lav l ENHBOLD ULAAN BATHUU GEED TORRIN TOMCHUUD LAV BISH BAS BATERDENE NARIIN BIZNES MONGOTEI HUMUUS BISH URALDAAN BOL ZOVHON EDEND ZORIULSAN HOSHIN SHOGIIN GARAA SAIHAN JUJIG BOLSON BNA IIMD HUULIND OORCHLOLT ORUULR 16 AAS DEESH NASNI HUN URALDAAND OROLTSOH TUHAI ER NI MMSUH G SHALGAH HEREGTEI BOLJEE
Tiimee Morin ur**daan Mungu huulegch muriitei togloomnii helbert shiljsen ni unen.Nasand hureegui huuhdiig Muriitei togloomnii zolios bolgoj bolohguio .Hurdan hulgee 500 sayaar daatgadag murtluu unaanii huuhdiig ultoomsorloj handdag zerleg b**mad uildeltei hatuu tsemtseh tsag bolson.Neg huuhed osoldvol toohgui arav hori osoldvol anhaar**daa avna huuli gargana horino tsagdana gesen ***** bodol baih esgui.Huuhdiin ami nas **dv** asar undur torguuli noogduulah huuli gargaj heregjuuleh tseg bolson
Энэ хүн уяачид нэртэй баячуудын өмнө ингэж эрх хав шиг саасагнах ямар өр тавьчихсан юм болдоо хөөрхий.
төрбат-д чиний морь м**** уядаг чинь тэндээ л биз чамд хүний сайхан үрсийн амь насаар тоглох эрх байгаа юм уу чи ч овоо тэнэг новш юмаа
Дарэнцэнгийн зөв. ****иваа бүс эсвэл айигын наадамд хртын уяачмд очоод ур****дманы дараа хурдан морины ур****дааны зам дззрэн тарианы үахуургаар дүүрдэг тэгэхээр морь бол хэвийн биү шүү дээ