“Чингис”-ийн хүүгийн төлбөрийг хялбархан олчих боломж байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

Засгийн газар өрийн бичиг гаргаад нэг тэрбум таван зуун сая ам.доллар босгосон хэрнээ хийж хэрэгжүүлэх төслүүд дээрээ ч санал, шийдвэрээ нэгтгээгүй байна гэх шүүмж өнгөрсөн хэдэн сарын хугацаанд яригдаж байгаа. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан үүний эсрэг байр суурьтай байгаа юм. “Коммент” булан “Чингис” бондыг онцолж байна.

-Засгийн газар дэлхийн санхүүгийн зах зээлд гаргаж буй үнэт цаасаа Чингис бонд гэж нэрлэсэн. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд бондын нэрийг би өгсөн гэж бардамнадаг бөгөөд Засгийн газар 100 хоногтоо бодлогоо тодорхойлж, энэ бодлого, их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгож чадлаа хэмээн ярьж байсан.

- Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, 2013 онд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон.

-Өнгөрөгч оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсын төрийн сангийн дансанд 1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирсэн.

 -1,5 тэрбум ам.долларын бондыг авсан нөхцөл нь 500,0 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай жилийн 4,125 хувийн хүүтэй, 1,0 тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай жилийн 5,125 хувийн хүүтэйгээр авсан.

-Тус бондын хүүгийн төлбөрт эхний 5 жилд хагас жил тутамд 50,0 гаруй тэрбум, сүүлийн 5 жилд хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлөх ба 5 жилийн дараа 500,0 саяаа, 10 жилийн дараа 1,0 тэрбум ам.доллараа төлөх ёстой. Тэгвэл энэ эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах боломж бий юу? Ядахдаа хүүгийнхээ төлбөрийг хялбархан олчих тийм боломжууд байна уу?

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ноолуурын салбарт 300,0 тэрбум, арьс ширний салбарт мөн 300,0 тэрбум, ноосны салбарт 50,0 тэрбум, махны салбарт 100,0 тэрбум, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд 50,0 тэрбум, ЖДҮ-ийн сангийн эх үүсвэрт 500,0 тэрбум төгрөгийн сан байгуулахаар тусгасан байдаг. Тэгэхээр юуны өмнө энэ салбаруудын төлөөлөлтэй ярьж бондын эх үүсвэрээс тухайн сангуудыг бүрдүүлэн зээл олгох замаар бондынхоо хүү, төлбөрийг амархан төлчих боломж байна уу? гэхчлэн асуултуудыг МҮХАҮ-аас тавьж байсан.

-Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилтай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Үр дүнд нь ажлын байр нэмэгдэнэ гэж Ч.Улаан сайд анх хэлж байсан.

 -Тэгвэл одоогийн байдлаар Чингис бонд хоёр үндсэн чиглэлээр зарцуулагдаж байгаа гэж байна. Тодруулбал,  бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудад орж байгаа аж. Эхний төслүүд сонгогдоод Засгийн газар тодорхой хөрөнгө гаргахыг зөвшөөрсөн. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа учраас төслөө сонгох, түүнийгээ гүйцээн боловсруулах, үр ашгаа дээшлүүлэх, сонголт хийх, эрэмбэ дараа тогтоох зэрэг ажилд Засгийн газар цаг зарж ажиллаж байгаа гэдгээ Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүдтэй уулзах уулзалтын үеэр хэлсэн. Мөн тэрээр “Сая Ерөнхий сайд Замын-Үүдэд гурав хоног ажиллахдаа ч энэ хаврын бүтээн байгуулалтын ажилд гол ач холбогдол өгсөн. Гэхдээ бүх салбарын төсөл хэлэлцэгдэж байгаа. Дэд бүтэц, газар тариалан, эрчим хүч, агаарын хөлөг худалдан авах тухай төсөл ч үүн дотор байна. Мөнгө нь байхад нь төсөл нь алга гэсэн яриа өнөөдөр гарах учиргүй. Төсөл дэндүү их байна.” гэж ярив.

- Бас “Чингис бонд орж ирснээсээ хойш макро эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилгоор өнөөдрийг хүртэл ашиглагдаад явж байна. Үр дүнгээ өгч байна. Би хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Хэрэв бид энэ зорилгоор Чингис бондыг оруулж ирж ашиглаагүй бол манай эдийн засаг ямар байхыг төсөөлж чадахгүй байна. 2012 оны нэгдүгээр сард ямар байдал бий болсон билээ. Түүнээс ч дор байдалд орж мэдэх эрсдэл байсан. Харин бид Чингис бондын үр дүнгээр тэр эрсдэлээс аврагдаж чадсан.” хэмээн ярьж байна.

-Бямба гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар “Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгээс илүүгүй хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж 95 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгаад байна.

-Чингис бондоос аль нэг төслийг 100 хувь санхүүжүүлэхгүй. Хэрэгжих төслийн нийт төсөвт өртгийн гуравны нэг хүртэл хувийг нь бондоор санхүүжүүлье гэсэн зарчимыг засаг барьж байгаа аж.

- Бизнесийнхэн энэхүү бондын ашиглалтын талаар хамгийн гол нь энэ их өр зээлийг эдийн засаг, бизнест үр өгөөжтэй ашиглах, үүний тулд богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бондын зарцуулалтад тавих хяналт шалгалтыг ил тод сайн явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн нийтлэг саналтай байгаагаа ч илэрхийлж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Çî÷èí(122.201.18.239) 2013 оны 04 сарын 10

Áàéíà. Íàäàä òóëàõ öýã ºã÷èõ. Áè íààä ìºíãèéã ÷èíü òºëºëöººä ºãüå

0  |  0
irgen(202.9.47.130) 2013 оны 04 сарын 06

ene bas daaj davshgyi ih or bidnii vr hvvhded irlee.end xedxen toony onoogiin oligarhuud holjood vldehnee.tedend hool boloh boluu.

0  |  0
kkdfkl(202.179.11.202) 2013 оны 04 сарын 01

Хэрэгжих гэж байгаа төсөлүүдээс ноолуурын үйлдвэрээс бондын хүүг төлөх орлого орох байх бусад төсөлээс ямар орлого олох уу улсын төсвөөс өөр өөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөнөөс барбгдуулан шүүдээ үүнийг ЗГ- ард түмэнд ил тод хэлэх хэрэгтэй энэ их өрийг төлөн гэдэг тийм ч амар биш шүү Олон улсын практикаас өндөр хөгжилтэй оронд ч ДНБ ний 5% хэтэрүүлэхгүй бонд гаргаж үүнийг хурдан эргэлтэнд оруулж хаадаг гэтэл манай ЗГ зураг төсөв гараагүй бэлэн болоогүй байхад бондоо зарчихаад хүүний төлбөрт унаж байна мөн бонд нь ДНБ ний 20% байна тооцоо суд****гаагүй хийж байндаа

0  |  0
Top