Османы эзэнт гүрний бодлогыг дахин сэргээхийг санаархагч Ерөнхий сайд Монголд ирэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Истанбул хотыг  хөл дээр нь босгочихоод Туркийн Ерөнхий сайдаар суусан  Рэжэп Тайип Эрдоан  эрхмийн Монгол дахь айлчлал өндөрлөж байна. Түүний айлчлалын хүрээнд хэд хэдэн анхаарал татсан асуудал хөндөгдсөнийг хэвлэлүүд онцолж байгаа. Тиймээс тэдгээрийг давтаад яахав. Харин анхаарал татаж байгаа асуудлуудын нэг нь хоёр орны иргэд визгүй зорчиж болох талаар яригдсан яриа юм. Түүнчлэн энэ талаар ч эрхмүүд байр сууриа илэрхийлж байна. Тэдгээрээс МУНН-ын дарга Б.Батболдын байр суурь нэлээд хурц байна. Чухам юу өгүүлснийг нь хүргэчихээд  Туркийн улс төр, гадаад бодлогын талаар тодруулан хүргэе. Б.Батболд эрхэм хэлэхдээ  “Туркийн ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан анхаарал татах асуудал бол визгүй зорчих асуудал байлаа. Энэ сэдвийг онцолж байгаа нь Монгол шиг нийгмийн задаргаа хүчтэй явагдсан, хууль эрх зүйн орчин сул хуулийн хэрэгжилт муу. Авлига хээл хахууль нь бараг нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь болсон улсын хувьд хэрэггүй дэмий л асуудал. Олон улсын консулын гэрээний практикт хэрэглэгддэг олон арга бий л дээ. Үүний нэг нь Хятадтай визийн талаар барьж байгаа бодлого бол манай улсад яг тохирсон бодлого. Энэ бодлогыг ч Турк, Орос, Вьетнам, Солонгостой барих ёстой байх. Дэлхийн цагаачлалын асуудалд гол үүрэг гүйцэтгэж хүндрэл гаргадаг улсууд бол эд нар.ҮАБ-ын стратеги талаасаа ч бүр болохгүй асуудал. Манай улс дотоодод хуримтлагдсан дээрхи асуудлаа цэгцэлтлээ визийн хатуу дэглэмийг барих нь зүйтэй байхаа...  Монгол хүн Монгол газар шороондоо эзэн болсон тохиолдолд л авч үзэж болох асуудал ийм байснаар манай гадаад харилцаанд сэв суух аюулгүй байдал нөлөөлөх зүйл байхгүй. Ялангуяа Турк, Хятад, Орос гуравтай их ухаан зарж харьцах ёстой доо. Энэ гурав л манай түүхийн хөнжлийг өөрсөд рүүгээ татаж түүхийг нь саармагжуулах улмаар үгүй хийх эртний сонирхолтой этгээдүүд .....гэж л түүхээ судлах явцад төрсөн гүн бат бодлоо хуваалцах байна” гэсэн байна. Тэгэхээр гадаад харилцааг зөвхөн эдийн засгийн талаас бус ингэж түүхийн углуургын талаас харсан байр суурь байгаа нь цагаа олсон бөгөөд байх ёстой асуудал гэж үзэхэд болох болов уу.

За харин Турк улсын улс төр, гадаад бодлогын талаарх товч бөгөөд боломжийн хэмжээний ойлголтыг уншигчиддаа хүргэх үүднээс АЭнхбат эрхмийн бичсэнээс ишлэн хүргэхэд “Турк бол дэлхийд улс төр, эдийн засгийн байр сууриараа өсч буй орон. Ялангуяа сүүлийн хэдэн жил маш хурдацтай хөгжиж, амжилттай гадаад бодлого явуулж лалын орнууд болон европ, америкийн хооронд гол гүүр нь болж байгаа төдийгүй Африкийн лалийн шашинт орнуудад ч гэсэн идэвхтэй байр сууриа тэлж буй орон. Мөн дундад Азийн түрэг гаралтай улс орон, ард түмнүүдийг тэргүүлэн Түрэгийн ертөнц гэсэн тусгай нэгдмэл орон зай бий болгохыг зорьж байна. Гадаад бодлого нь ч гэсэн нэлээд хүчтэй өргөжин тэлж Орос, Хятадтай улам ойртож, стратегийн түншлэлийн гэрээнд гарын үзэг зурсан. Энэ нь Европын холбоог нэлээд түгшээж буй. Ер нь Турк нь Орос, Казахстан болон Дундад Азийн орнууд, лалийн шашинт улсууд, Хятадыг оролцуулсан улс төр, эдийн засгийн томоохон эвсэл бий болгож чадвал тэдэнд Европын холбоог царайчлах хэрэггүй болох нь тодорхой. Европын холбоонд оруулахад цаараглаж буй нэг шалтгаан бол хүн амаараа тэргүүлэхиййн зэрэгцээ Европын холбоо шууд Иран, Ирак зэрэг оронтой хиллэхэд хүрнэ.

 БНТУ бол НАТО-ын хамгийн нөлөөтэй гишүүдийн нэг ба цэрэг арми нь дэлхийд дээгүүрт тооцогддог. Туркийн иргэн эр хүйстэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Манайх шиг бултах, зугтах, аргалах, мөнгөөр хаах гэсэн ойлголт байхгүй. Харин их дээд сургууль сурч байгаа бол хойшлуулж болно. Хугацаа нь харьцангуй богино 6 сар цэргийн алба хаагчид манайхаар 600 гаруй мянган төгрөгийн цалин авдаг. Туркийн цэрэг арми нь засгийн газраасаа тусдаа бие даасан бүтэц зохион байгуулалттай байдаг. Энэ улсад зарагдаж буй бүх бараа болон үйлчилгээнээс цэргийнхэн өөрийн татвараа авч түүгээрээ санхүүждэг. Батлан хамгаалахын сайд засгийн газрын бүтцэд байдаг боловч бүх армийг Цэргийн ерөнхий байгууллагын тэргүүн захирах ба тэр хүн төрийн 3 өндөрлөгтэй зэрэгцэхүйц эрх дарх эдэлдэг. Турк АНУ цэрэг стратегийн гол түншүүдийг нэг. Гэхдээ ард олны дунд АНУ эсрэг таагүй уур амьсгал байдаг. Нэн ялангуяа өсвөрийн залуус жагсаж цуглахаас гадна кока-кола уухгүй, yahoo зэрэг сайтыг хэрэглэхгүй зэргээр үүнийгээ илэрхийлдэг. Саяхан Английн ВВС телевизийн “Record Europe” нэвтрүүлэгт зочноор оролцсон АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон “Туркийн олон улсын нөлөө улам бүр нэмэгдэж, эдийн засаг нь хурдацтай өсөн хүчирхэгжиж байгааг тэмдэглээд АНУ болон БНТУ-ын харилцааг улам бүр хөгжүүлж өргөжүүлэх саналтай байгаа. Тус улсыг Европын холбоонд элсэхэд АНУ-ын зүгээс идэвхтэйгээр дэмжиж буйг илэрхийлэхийн ялдамд Турк НАТО-гийн хүчтэй гишүүдийн нэг болох хийгээд АНУ, Турк нь эдийн засгийн гүнзгий харилцаатайг дурьдсан байна. Улмаар Турк хурдацтайгаар бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засгийн томоохон хүч болон өсөж байгааг хэлж, Турк нь өөрөөсөө алс орших орнуудад бие даасан болон бидэнтэй хамтран, тэдгээр орнуудын улс төрийн бодлогод нөлөөлөхөөр ажиллаж буйг дурджээ.

 Зарим судлаачид Туркийг Османы  эзэнт гүрний бодлогыг дахин сэргээхийг санаархаж байна гэж хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, Туркийн гадаад бодлого их гүрний шинжтэй болж байна гэсэн үг юм. Үүнийг Израиль, Палестиний асуудлаар бие даасан бодлого явуулж буйгаас нь харж болно. Хоёр жилийн өмнөх Давосын чуулган дээр Туркийн ерөнхий сайд Израилийн ерөнхийлөгчийг хурцаар шүүмжлэн чуулганыг хаяж явж байсныг бид санаж байгаа. Мөн энэ онд Туркийн мэдлийн  Цэнхэр мармара нэртэй усан онгоц олон улсын сайн дурынхны хамт Палестинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр явж байгаад Израилийн хилийн цэргийнхэнд сайтуулж шуугиан тарьж байсан. Үүнээс үүдэн Израиль, Туркийн харилцаа нэлээд хурцадсан. Гэхдээ лалын шашинт орнуудаас Израильтай хамгийн сайн харилцаатай орон хийгээд худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах салбарт өргөн харилцаатай тул хоёр орны асуудал мухардалд ороогүй юм.  Туркийн гадаад бодлогын нэгэн хэсгийг сайн санааны тусламж болон сайн дурынхны үйл ажиллагаа бүрдүүлэх ба ялангуяа Африкийн буурай орнууд болон Дундад Азийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Манайд ч гэсэн сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламж үзүүлэх нь нэмэгдэж буйг тэмдэглэх хэрэгтэй.  Үүний хамгийн тод илрэл нь Турк сургуулиуд юм. Тэдгээр нь өндөр төлбөртэй хувийн сургуулийн жишгээр сургалт явуулдаг бөгөөд сургалтын чанар ч харьцангуй сайн байдаг.

 Мөн бас нэг орхиж болохгүй сэдэв бол Европ дахь Туркийн нөлөөний тухай асуудал. Албан ёсны мэдээгээр Германд гэхэд 3 сая орчим Турк иргэд амьдардаг. Энэ тоог албан бусаар 6 сая гэх нь ч бий. Ер нь Европын бүхий л улсад Турк соёлын болон бусад нөлөөг харж болно. Османы эзэнт гүрний үед тэдний хил одоогийн Испани хүрч байлаа. Бельги, Голланд зэрэг улсын парламентэд турк гаралтай иргэд сонгогдож, Европын олон байгууллага, хүрээлэнг туркууд удирдаж байна. Тэдний Европ дах нөлөө хийгээд хүн амын эзлэх жинг жил бүр зохиогдох “Евро-вишн” хэмээх олон улсын эстрадын шоунаас харж болно. Энд оролцож буй дуучдад өөрийн нь орноос бусад оролцсон орон бүр санал өгдөг бөгөөд Турк дуучид, хамтлаг авсан саналаараа найдвартай эхний тавд ордог. Харин англи зэрэг хөгшин Европын орнууд сүүлийн байр мушгидаг аж. Өөрөөр хэлбэл, Европт буй Турк цагаачдын тоо хэр их байгааг харуулах нэг үзүүлэлт юм.” хэмээсэн байдаг.

Тэгэхээр дээр хэлсэнчлэн их гүрний хэмжээнд хэтийг сэтгэж, бодлого боловсруулж байгаа Турк улсын Ерөнхий сайдын Монгол дахь айлчлалын цаана ихээхэн ашиг сонирхол дагаж ирсэн нь тодорхой. Харин хүсэл нь хэрхэн гүйцэлдэв гэдгийг дараа дараачийн шийдвэрүүд харуулах биз ээ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gggg(182.160.7.110) 2025 оны 03 сарын 13

yuun chingis naad ulgeree odoo yarihaa bolij uz neg l hudlaa tom yarij omogshson humuus

1  |  0
TYRK(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

TYRKYYD MONGOL LAV BISH SHYY BURHAN MINEE GUIYAAA ENE GAMSHIGUUDTAI TSUS HOLILDSONOOS YNSEN DEES

1  |  0
tseverlegch(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Mongolhuu gej nuhur uuriin bodloo zub met oilgoh um.olon talaas ni yrij bichih heregtei. chi uuruusuu busdiig uzen ydaj bolohgui .esbel mongolchuudiig hairtsaglah busdiin sanaa bodlogiig teegch met haragdaad bna.

1  |  0
jagaa(202.179.26.9) 2025 оны 03 сарын 13

ta nar bolioch dee orosiin negen saitiin turkiin tuhai medeeg orchuulaad mongold irsen turkiin elchin saidiin tuhai baga zereg zohion bichleg hiigeed tavichihsan baih ymaa

1  |  0
ZOCHIN(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

ARCHAAGUI AMIA BODSON MONGOLCHUUD UURIIN IRGENSHILIIG BII BOLGOJ CHADAHGUI MUHUH BAIHAA.DEER BAIGAA SHAARUUD UNDESNII UIL AJILGAA YBUULAHAASAA ILUU LUIBAR HIIJ BUSNIULAHAA SAIN HIIH UM.HYTADAAS BUSAD ORJ IRBEL IREG HOLIMOG CH GESEN MONGOL ULS ULDEJ BAIBAL BOLOO

1  |  0
dddd(78.182.64.46) 2025 оны 03 сарын 13

demıı yum demıı chıngıs shıg ed narııg 1 darchıh hun garaad ıren dee

1  |  0
Top