Н.Номтойбаярын МАК-ийн эзэмшлийн лицензүүд 2030-2040 он хүртэл хүчинтэй гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Стратегийн ач холбогдолтой, мөн  стратегийн ач холбогдолтой гэж тогтоогдож болзошгүй хэд хэдэн томоохон ордын хайгуулын болоод ашиглалтын лицензийг эзэмшигч Монголын Алт компанийн мэдэл дэх лицензүүдийн талаарх нарийвчилсан ийм мэдээлэл байгаа юм. Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн хэдэн арваар тоологдох ашигт малтмалын ордууд энэ компанийн мэдэлд бий аж. Лизенз эзэмших эрх нь дуусах хугацаануудыг нь харахад олонхи нь 2030 он хүртэлх болоод түүнээс хойшхи хугацаанд хүчин төгөлдөр байхыг та харж байна. Тэгэхээр нэгэн цагт тагнуулч явсан Б.Нямтайшир болоод өдгөө төр түшилцэж яваа хүү Н.Номтойбаяр нарын МАК компанийн мэдэлд монголын уул уурхайн баялгийн чамгүй хэсэг нь байгаа нь эндээс харагдаж байна.

Ер нь бол МАК компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагааны гараа Алагтолгойн орд дахь Элдэвийн уурхайгаас эхлэлтэй ч Нарийн сухайтын ордын эзэмшигч гэдгээрээ нэлээд танигдсан гэхэд болох биз. Ямартаа л Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болсон нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордууд Саус Гоби Сэндсээс Хятадын төрийн өмчит Чалкогийн мэдэлд шилжиж магадгүй нөхцөл байдал үүссэн тэр үед МАК-д ч бас буруу байгаа талаар байр сууриа илэрхийлэх мэргэжилтнүүд байсан юм. Учир нь  Саус Гоби Сэндс  ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой,  Сүмбэр-Билүүт,  Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл бол Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг  стратегийн орд.

Тэгвэл  “Монголын Алт” компанийн мэдэл дэх Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь батласан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км2 талбай хамарсан лицензүүдийг авсан бол  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани  2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад,  “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй.  Харин эх сурвалжуудын өгдөг мэдээллээр Монголын Алт компани нь  Нарийнсухайтын  ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэх мэдээлэл бий. Улмаар “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж,  Овооттолгой зэрэг ордуудыг нээжээ. Тиймээс ч  “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах,  монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирээд байсан тэр үед ийм нөхцөл байдалд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан МАК-ийг буруутгагсад байсан юм.Гэхдээ МАК-ийнхан нэг хэсэг худалдсан талбайнуудаа эргүүлэн авах тал дээр бодлогын чанартай зүйлс хийснийг бас үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч МАК ХХК нь 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чин Хуа корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь Нарийн Сухайтын орд газрын нүүрсийг экспортлох анхны гарц сувгийг нээх, Хятадын зах зээлд Нарийн Сухайтын нүүрсийг таниулах, уг орд газарт дэд бүтцийн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн мэдэгдэж байсан. Тус хамтарсан компани жилдээ 1.5 сая тонн нүүрс олборлон Хятадын зах зээлд экспортолж байгаа. Анх 2003 оны 4 дүгээр сараас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн юм.

За харин МАК-ийн мэдэл дэх бас нэгэн том орд Цагаан суваргын зэс, молибдены ордын тухайд төр өөрийн бодлогоо гаргах гээд байгаа хандлагатай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  үр шимийг нь хүртэх хүрээнд засгийн нөхдүүд хэлэлцээд хэд хэдэн ордын үнэлгээ болоод ТЭЗҮ-г судлах, заримынх нь тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Тэдгээр ордуудын нэг нь Цагаан суваргын зэс, молибдены орд юм.

2007 оны байдлаар МАК-ийн Геологи хайгуулын газар нь Дорнод, Дорноговь, Дундговь, Говь Алтай, Завхан аймгуудын нутагт геологи-хайгуулын ажил гүйцэтгэж, 330 тууш км эрлийн маршрут; 693.7 м3 суваг малталт; 21,715.3 тууш метр өрөмдлөг; 1,104 ш  литогеохимийн сорьцлолтын ажлууд тус тус гүйцэтгэж, 159 ш ховилон дээжлэлт, нийтдээ 7,062 ш кернийн дээж аван шинжилгээнд явуулсан байв.

Эхэнд өгүүлсэн Элдэвийн уурхайн тухайд  Монгол орны төвийн бүс дэх чулуун нүүрсний томоохон уурхай бөгөөд дотоодын үйлдвэр аж ахуйн газруудыг технологийн чулун нүүрсээр хангах гол эх үүсвэр болдог. Төмөр замтай ойрхон оршдог тул гадаад зах зээлд нүүрс экспортлох өргөн боломжтой гэж тодотгодог.

Мөн тус компанийн мэдэл дэх Хөөтийн хонхорын нүүрсний орд буюу шатдаг занар, нүүрсний ордод  “Монголын Алт”  компани 1444 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй. Ордын хэмжээнд 487 сая тонн шатдаг занар , 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогдсон бөгөөд цаашид нарийвчилсан хайгуул хийж, шатдаг занар болон нүүрсний баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэх ажлууд хийгдэж байгаа гэх мэдээлэл бий.  Хөөтийн орд газарт одоо МАК компани уурхайн ам нээн ажиллуулж байна.

За харин Адуунчулууны орд газрын тухайд МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа аж. Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг хол зайд тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд түүхийгээр нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй тул  зайлшгүй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай гэж тус компани үзэж байгаа аж.

Тэгэхээр МАК компанийн эзэн суусан томоохон төслүүдийн заримынх нь талаар хүргэлээ. Энэ компани Монгол нутгийн хөрсөн доорх баялгийг ийм маягаар эзэмшиж байгаатай зэрэгцэн Н.Номтойбаяр гишүүн Ерөнхий сайдын но бүхий баримтуудыг дэлгээд л гүйж явна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.55.188.92) 2020 оны 07 сарын 07

uul uurxai erxelj uildverlel xiij bgaa mongol kompani mgld orj ireed zavaaraad bgaa gadaad xumuusee ta nar tseverle za bitgii mgl xunee mereed bai

0  |  0
Бурхан(202.126.89.173) 2013 оны 04 сарын 29

Хоосорч модоо барих цаг ирнээ Тэр үед Номтойбаяр хэрхэн тэнэгтэж арчаагаа алдах болдоо.Амиа хорлож үхэх болно

0  |  0
Namtai(122.201.18.189) 2013 оны 04 сарын 29

Nyamtaishir Nomtoibayar ta nar naad buh litsenzee shudargaar olj avaaguig mongolchuud bugd medej baigaa tiimees ta nar harahad mungu tsaastai bolood baigaa bolovch hamgiin ih gai tsugluulj yavaa gedgee oilgohgui baigasupreme_bozo@yahoo.coma baih. Mongoliin***tenger ta nariig hezee ch zugeer orhihgui gedgiig sanaj yav. Ta nar tsumuuruu tamd ochino. Tend ta nar shiitgelee avna.

0  |  0
zochin(202.55.182.82) 2013 оны 04 сарын 29

ene huniig shalgah heregtei

0  |  0
Sg(27.123.214.109) 2013 оны 04 сарын 29

Yagaad neg xvn bayjix estoi gej busad n yax yum be bvgdiig n tsutsalbal taarna

0  |  0
Zochin(27.123.214.109) 2013 оны 04 сарын 29

Bvgdiig h tsutsal

0  |  0
zochin(202.21.106.101) 2013 оны 04 сарын 28

HULGAICH

0  |  0
ю(203.194.114.132) 2013 оны 04 сарын 28

Үндэсний компани руугаа дайраад юугаа хийх нь вэ? Цаана чинь гадны хөрөнгө оруулалттай нэрийн дор үйл ажиллагаа явуулж биднийг шулж байгаа тийм компануудыг муулбал таарна.

0  |  0
zochin(122.201.18.44) 2013 оны 04 сарын 27

bid nar haraad l comment bicheed l bgad bhiin bnldaa hoorhiidoo

0  |  0
Yagaad(213.166.199.66) 2013 оны 04 сарын 27

Ene zaluug uls tord tatsan batbold bol mongoliin bvh litsentseeg nymtaishirt shiljvvlj nuutsaar huvaaj ashigaaa hvrtdeg ni notlogdson mongolchuud min 1 bodoh tsag boljeee

0  |  0
Yagaad(213.166.199.66) 2013 оны 04 сарын 27

Chinges haan gantshan tvvnd vldeesen horongo yum bizdee

0  |  0
Yagaad(213.166.199.66) 2013 оны 04 сарын 27

Chinges haan gantshan tvvnd vldeesen horongo yum bizdee

0  |  0
тулга(182.160.46.95) 2013 оны 04 сарын 27

Нэг л их шударга байхын тухай ярьсан нөхөр байгаашдээ.Монг

0  |  0
luivarchind heleh ug bn(182.160.25.214) 2013 оны 04 сарын 27

yaj ingej hulgai hiichiheed ichih ch ugui olon yum yariad yavaag oilgohgui bn shuu uunii tsaana avilgiin asar tom suljee baa ni ilt bn sh uu dee ug ni mongol hun buriin ezemshih yostoi gazaruudiig gants hun avchihdag ni sonin l yum

0  |  0
DOGSHIN-AVATOR(203.194.114.165) 2013 оны 04 сарын 27

BURUUTAI HUMUUSIIG BUGDIIN SHALGANA !!!! N.ALTANHUYAGIIG MON SHALGANA !!!! NOTLOGDWOL YMARCH ORSHOOL BAIHGUI !!!!

0  |  0
Номгүйбаярт(202.170.81.155) 2013 оны 04 сарын 27

нэгд. Гадаадад байгаа дансаа ил тод болго. хоёрт. баавгай алсан гэмт хэргээ сайн дураараа хүлээ. Баярцогтын нэгэн адил. Баярцогт та нарт үлгэр болохуйц жишиг тогтоож өгсөнийг мэдэж байгаа биз дээ.

0  |  0
BID(182.160.30.57) 2013 оны 04 сарын 27

zorigtoi baigaarai Nomtoibayraa ushuumaterial garguulahaar humuus yavaad bna neleen deerees irj bgaa hariu uildel bololtoichaavaasdaa ingej hariu uildel hiij baigaan

0  |  0
hj(115.21.236.3) 2013 оны 04 сарын 26

chadaj bga yumand arga baihguiee gej sain zaluudaa

0  |  0
сум(202.126.91.159) 2013 оны 04 сарын 26

сумъяагийн хэдэн хулгар чихтнүүд лицензийн оочерт орж байсан цаг саяхан монгол эр хүн нутгаа тэлэхийн тулд төрдөг харин ухаж төнхөж харийнханд өгөхийн тулд биш шүү номтой бол хулгаруудаар их муу юм хийлгэсэн шүү

0  |  0
zochin(58.72.70.67) 2013 оны 04 сарын 26

ard tumnii omxh shuu dee ednees bushaaj abaachee

0  |  0
Unen(83.78.209.4) 2013 оны 04 сарын 26

Mongoliin yls tur iimerxuu xuuxduudees salax tsag tseverlex tsag ali xediin bolson shuu! Business-d bol yaxav iimerxuu xumuus ygaasaa baidag. Xarin ard tumniixee xyvi zayag shiidverlex ix uilsed esgii xiix gazar noxoi xereggui gej iimerxuu zamiin xumuus yostoi xereggui dee

0  |  0
Zochin(124.158.73.3) 2013 оны 04 сарын 26

MAK yavj yavj khamgiin muruuruu business khiideg gej boddog. Negiigee khemlej taashal avdagaa bolimoor umaa. Gadna taltaigaa niileed ursuld l duu

0  |  0
MAK(122.201.18.46) 2013 оны 04 сарын 26

GADAADAD DANSTAI HUMUUSIIN MEDEELLIIG EREN SURVALJLAHIIN SURVALJLAGCHID ZUGEER NEG OLCHIHDOGGUI GEJ HAMGIIN IH SANDARCH UURIIGUU BARIJ UGSUN HUN.

0  |  0
Top