Дэлхийн хөрөнгийн захуудын мэдээллийг харахад Америк, Европын гол индексүүд улаанаар тэмдэглэгдэж байгаа бол Азийн Nikkei, Hang Seng индексүүд өсөлттэй, S&P/ASX 200 индекс уналттай байна. Унци алтны ханш 1,392.80 ам.доллар байгаа бол брент маркийн тосны үнэ 102.41 ам.доллар буюу 0.03 хувийн уналттай байна. Ерөнхийдөө таваарын захын өнгө төрхийг сүүлийн долоо хоногийн байдлаар авч үзвэл шар металлын ханшийн тухайд буурсан үзүүлэлтийг харуулаад байгаа юм. Долоо хоногийн эхний өдрүүдэд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр хувьцаанууд өсөлттэй арилжаалагдаж байсан бөгөөд “S&P 500” индекс 1.0 хувиар өсч, 1,650.34 дээр ирснээр түүхэн дээд цэгээ шинэчлэн тогтоосон байна.
Шинжээчид энэ өсөлтийн талаар АНУ-ын эдийн засгийн голлох мэдээнүүд маш сайн гарч буй нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна гэсэн бол БНХАУ-ын эдийн засгийн тоон мэдээнүүд муу гарсан нь дарамт боллоо гэсэн юм. Долоо хоногийн дундаас Нью-Йоркийн алтны арилжааны сан болох “SPDR” өөрийн нөөцөө бууруулж алтаа зарах талаар мэдээлсэн нь шар металлын ханшинд дарамт болж эхэлсэн юм.
Дэлхийд биет алтны хэрэглээгээрээ тэргүүлэх орон болох Энэтхэг улс маш ихээр алт худалдан авсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж тус орны гадаад худалдаа хасах үзүүлэлтийг харуулсан байна. Үүний улмаас Энэтхэг улсын засгийн газраас алтны импортоо түр хугацаанд зогсоогоод байгаа нь ханшинд нөлөөлж эхэллээ. Долоо хоногийн сүүлийн өдөр Нэгдсэн улсын хэрэглэгчийн итгэлцлийн индекс 83.7 нэгжээр өссөн бол өнгөрсөн оны энэ үед 76.4 нэгж байсан байна. Энэхүү мэдээний араас ам.доллар бусад валютын эсрэг чангарч эхэллээ.
Нефтийн ханшийн тухайд долоо хоногийн эхэнд АНУ-ын жижиглэн худалдааны мэдээ эерэг гарсан нь нэг талаас эдийн засгийн идэвхижил нь хар алтны ханшинд эерэг нөлөө, нөгөө талаас ам.долларын ханш чангарч түүхий нефтийн ханшинд сөрөг нөлөө үзүүлж байлаа. Өөрөөр хэлбэл түүхий нефтийн ханш долоо хоногийн эхний өдрүүдэд хэлбэлзэл багатай арилжаалагдаж байлаа.
Долоо хоногийн дундуур түүхий нефтийн ханш 1 орчим ам.доллароор өсч нэг баррель бүр нь 103 ам.долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн индексүүдийн өсөлт нөлөөлснөөс гадна Иран улсын цөмийн эрчим хүчний хурцадмал байдал даамжирсан нь эерэг нөлөө үзүүлсэн байна. Долоо хоног төгсөхөд түүхий нефтийн ханшийн өсөлт хадгалагдаж үлдсэн төдийгүй 104.64 ам.долларт хүрсэн нь АНУ-н эдийн засгийн идэвхижлийн харуулдаг “Leading indicator” индекс сүүлийн 5 жилийн оргил түвшинд хүрсэн нь шууд нөлөөлсөн байна. Учир нь хөрөнгө оруулагчид АНУ-н эдийн засаг тэлж байна гэдэгт бага багаар итгэл нэмсээр л байна.
Өнгөрөгч долоо хоногийн эхээр Франц улсад нүүрсний зах зээлд ороцлогчдын томоохон уулзалт болсонтой холбоотой нүүрсний үнэ долоо хоногийн дунд үе хүртэл бага зэрэг бууралттай, Европын зах зээл дээр нэг тонн бүр нь 82 ам.доллар дээр арилжаалагдаж байлаа. Европын нүүрсний зах зээл дээр өнгөрсөн 3 болон 4-р саруудад нүүрсний нөөц нэмэгдэж эрэлтээс давсан нийлүүлэлт байсан нь тус барааны ханш 5 ам.доллароор буурахад нөлөөллөө.
Түүнчлэн еврогийн ханш ам.долларын эсрэг суларсан нь Европын худалдан авагчдад нүүрс илүү өндөр өртгөөр очих болсон нь нүүрсний эрэлт буурах нэг шалтгаан байсан гэхэд болно. Ажиглагчид дэлхийн топ нүүрсний хэрэглэгч орон болох БНХАУ-ын 2013 оны хэрэглээг өнгөрсөн оныхоос 30 хувиар өснө гэж тооцоолж байгаа ч тус улс энэхүү хэрэглээг дотоодын үйлдвэрлэгчдээс нөхөх бүрэн боломжтой гэж үзэж байна. БНХАУ 2012 онд нийт 230 сая тонн нүүрс гадаадын үйлдвэрлэгчдээс авсан байна. Үүнээс гадна БНХАУ агаарын бохирдлыг бууруулахад гадаад, дотоодын нүүрсний чанарт онцгой анхаарал тавина гэж мэдэгдсэн байна. Баасан гаригт мөн л зах зээлд эрэлтээс давсан нийлүүлэлт байгаатай холбоотой Европын зах зээлд нүүрсний үнэ 79 ам.доллар хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ-Итг
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ-Итг