ХЗХ-ны хохирогчдыг АН-хан бохир улс төрд ашигласан уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Хадгаламж зээлийн хоршоо нэгэн зэрэг шахам дампуурлаа зарласнаас хойш долоон жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд хохиролыг барагдуулах хууль гарган 50 хувийг нь барагдуулсан гэх. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн санаачлагаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ХЗХ-ны хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Гэвч одоо болтол хохирогчид хохиролоо барагдуулж чадахгүй, бодит үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд хураагдсан эд зүйлийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн битүүмжилэн дуудлага худалдаанд оруулж байгаа гэх боловч замаасаа шүүх цагдаагийнханы гараар ороод алга болоод байгаа тухай Хадгалаж зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн гэх Х.Оюунцэцэг, Удирдах зөвлөлийн дарга гэгдэх А.Алтантуяа нар хэвлэлийнхэнд мэдэгдсэн.

Тэд хохирлыг нь барагдуулна хэмээн горьдож, аргаа барахдаа одоогийн эрх баригчдын зохион байгуулсан жагсаал цуглаанд тэдний ятгалгаар оролцож, зохион байгуулалттайгаар МАН-ын дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг гүтгэж байснаа ч учирласан юм. Тэгэхээр одоогийн эрх баригчид хүний зовлонгоор л улс төр хийгээд байна уу даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэнч(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

юун АН бэ тэр үеийн МАХН одоогийн МАН-н хийсэн зохион байгуулалттай гэмт хэрэг ш дээ Харин АН баасииг нь цэвэрлэж ард түмнээ хохиролгүй болгох гэж ажиллаж байгаа ш дээ

1  |  0
Top