Монгол Улсад зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол хамтарч ажиллаа.
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу Интерполын Томоохон арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх баг буюу IMEST энэ оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд дэмжлэг үзүүлэв.
Интерполоос тусгайлан томилогдсон мэргэжилтэн Федерико Морено Тобар Улаанбаатар хотод ажиллаж, Монгол Улсад IMEST баг анх удаа томилогдон ажилласан нь олон улсын томоохон арга хэмжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улс болон Интерполын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан чухал алхам боллоо.
Энэхүү ажиллагааны үр дүн нь үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, болзошгүй эрсдэл, аюул заналыг эрт илрүүлэхэд олон улсын цагдаагийн хамтын ажиллагаа, мэдээллийн санг үр дүнтэй ашиглах боломжтойг харуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )