Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил үргэлжилж байна

2026 оны 10 сарын 26

Иргэдийн амралт, зугаалгын бүс болох Чингэлтэйн эцсээс Зүрх уул хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус чиглэлийн зам өмнө нь тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй шороон зам байсан бол авто зам, явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн дэд бүтэцтэй болжээ.

Одоогийн байдлаар 920 метр явган хүний болон дугуйн замын тохижилт, зам дагуух гэрэлтүүлгийн холболтын ажил дуусжээ. Мөн хаврын шар усны үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор зам дагуух ус зайлуулах далан, шуудууг шийдвэрлэсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар (103.212.117.242)  2026 оны 10 сарын 27

Бөөгнөрч амьдрах дуртай мөртлөө хот байгуулалт мэдэхгүй, арзайсан муухай хашаа хатгаж заваарсан орчин бүрдүүлээд агаар хөрс бохирдуулаад өмхий ханхалсан орчныг л бий болгож чаддаг үхэр монголчууд, орк арми.

0  |  0
Top