Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага нэмэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага өмнөх оны мөн үеэс 15 орчим хувиар нэмэгджээ. Түргэн тусламжийн дуудлагын дийлэнхийг зүрх судасны тогтолцооны өвчлөл, даралтын хэлбэлзэл эзэлж байна. Түүнчлэн амьсгалын замын өвчлөл, осол, гэмтэл эзэлсэн дүнтэй гарчээ.

Одоогоор түргэн тусламжийн 1700-1900 дуудлагын утас ажиллаж буй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг сунгаж томуугийн дэгдэлтийн үеийн ачааллыг хуваалцдаг байна.

Нийслэлийн зүгээс өвлийн ачааллын үед эмнэлгийн орыг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангахаар төлөвлөжээ. Мөн түүнчлэн 2027 онд дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулж, хуучин Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг болгон шинэчлэхээр болсон бөгөөд 11-р сарын 1-ний өдрөөс шинэ үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top