Өмнөд Солонгос түргэн тусламжийн дрон нэвтрүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

БНСУ-ын Үндэсний паркийн алба ирэх жилээс эхлэн уулархаг газруудад анхны тусламжийн хэрэгслүүдийг хүргэхэд зориулан дрон буюу нисгэгчгүй нисдэг аппаратуудыг ашиглахаар болжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, энэ зорилгоор тус улс дөрвөн сэнс бүхий 32 нисдэг аппарат авахаар төлөвлөж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, дрон нь олон давуу талтай бөгөөд зарим тохиолдолд түргэн тусламж хүргэх цорын ганц боломж байдаг. Дрон нь бартаа ихтэй уулархаг газруудад эмч нараас түргэн хүрч, эмнэлгийн нисдэг тэрэг буух боломжгүй газар шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хүргэх боломжтой. Нисдэг аппаратыг анхны тусламжийн хайрцаг, зүрхний хэмнэлийг сайжруулагч хэрэгсэл тоноглох бөгөөд уулархаг газарт осолд орсон жуулчдад түргэн тусламж үзүүлэх зорилгоор ашиглах аж. Түүнчлэн GPS технологи, хэт улаан туяа, дулаан мэдрэгч камерыг ашиглан түргэн тусламжийн дрон осолд орсон жуулчдын байрлалыг тогтоох боломжтой.

Одоогийн байдлаар дронд суурилуулах GPS технологийг улам боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top