Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

27-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 

10-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top