2006 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Бангладешийн эдийн засагч Мухаммад Юнус энэ сарын 11,12-ны өдрүүдэд оросын Екатеринбург хотноо болсон "Дэлхийн оюун" олон улсын симпозиумд оролцсон юм. Тэрээр арга хэмжээнд оролцох үеэрээ "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгчээ. Мухаммад Юнус ярилцлагадаа “Олон улсын санхүүгийн хямралаас сэрэмжлэхийн тулд дэлхийн банкны системийг өөрчлөх хэрэгтэй” гэж өгүүлсэн юм. Тэрээр «Банкууд чинээлэг бус хүмүүст бизнес эрхлэж эхлэх боломж олгохыг хүсэхгүй байна. Банкны систем өргөн олонд үйлчилгээ үзүүлэх боломжтой байх ёстой. Харин дэлхийн өнөөгийн систем онцгой байж, мөнгө хөрөнгө багатай хүмүүст үйлчилгээ үзүүлэхгүй байна. Энэ нь банкны буруу систем билээ.
Мөн систем олонхи хүмүүсийг гамшигт байдалд оруулж байна. Банк хоорондын зээлийн шившигт бүдүүвч санхүүгийн хямралыг өдөөв. Их мөнгө хөрөнгөтэй хүмүүст л анхаарал халамжтай хандаж байна. Өнөөгийн байдлыг өөрчлөх нь зайлшгүй чухал гэж тэрээр хэллээ.
1983 онд Мухаммад Юнус бичил зээлийн Грамин банк Бангладешт үндэслэн байгуулжээ. Тэрээр ийм практик үйл ажиллагааны талаар өгүүлэхдээ «Мөн хэлбэр дэлхий даяар дэлгэрсэн. Дэлхийн янз бүрийн улсын 160 сая гаруй оршин суугч өчүүхэн зээл авчээ. Тухайлбал Бангладешт 20 доллароос аваад ядуучууд бүр гуйланчдад зээл олгож байна. Энэ нь хүмүүст туслаж, жижиг үйл хэрэг эрхлэхэд дэмжлэг үзүүлж байна» гэв.
Өчүүхэн зээл Бангладещ, Энэтхэг болон Ази, Африк, Латин Америкийн бусад улсад шаардлагатай байна. Тэр ч байтугай Мухаммад Юнусын байгуулсан "Грамин Банк"-ны салбарууд Европ болон АНУ-д ажиллаж байна. Мэдээжээр зээлийн хэр хэмжээ тэнд орон нутгийн хүн амын аж байдлыг харгалзаж байна. Мухаммад Юнус цааш нь хэлэхдээ "Манай банкны зургаан салбар Нью-Йоркод ажиллаж байна. Дунджаар 1500 долларын зээл олгодог. АНУ-ын хувьд энэ нь ялимгүй хөрөнгө юм. Манайд 12 мянган эмэгтэй ийм зээл авсан. Ер нь бусад улсад ч манай банкнаас зээл авсан хүмүүсийн 97 хувь нь эмэгтэйчүүд юм.
Бичил зээлийн систем Орос улсад ч дэлгэрсэн. Миний бие орос улсад бага хуралд оролцох ба бичил зээлийн асуудлаар зөвлөмж өгөхөөр удаа дараа очлоо. Нэлээд оновчтой систем санхүүгийн талаар бие даах боломж ядуучуудад олгож байна" гэжээ.
Мөн тэрээр дэлхийн шинэ нөхцөлд банкны систем санхүүгийн сайн сайхан байдлын үндэс болж, нэлээд өөрчлөгдөж, хүн бүрийн бүтээлч ур чадварыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байна.
Мухаммад Юнус ЭКСПО 2020 үзэсгэлэнг Уралын эдийн засаг, ШУ, соёлын энэ төвд гаргах саналыг сайшаан дэмжиж байна. Тэрээр хэлэхдээ "Мөн саналыг дэмжиж байна. Энэ нь гайхамшигт хот шүү! Дэлхий Екатеринбургийг сайн мэдэхгүй байна. Энэ хот ба түүний баялаг түүхтэй танилцах боломж бий болно. Сонирхолтой гайхамшигт шинэ газар нутгийг дэлхий өөртөө нээнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )