“Lumino” хамтлаг фэнүүддээ бэлэг бэлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг “Lumino” хамтлагийн  15  жилийн ой  энэ жил тохиож буй. Тэрээр 15 насныхаа баярыг тохиолдуулан “Lumino” хамтлагийнхан фенүүддээ задлах дараагийн бэлэг нь энэ сарын 30,31нд 23:00 цагаас  “Vegas night club”-д  бэсрэг тоглолт буюу “Хип хоп, R&B “party” зохион байгуулах гэж байна. Тус хамтлагийн гишүүн Бажи буюу Батхишиг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэхүү мэдээллийг хүргэсэн билээ. Энэхүү үдэш сэтгэлд хоногшсон дуунуудаасаа хүрэлцэн ирсэн залуусдаа зориулан дуулахаа мэдэгдээд байгаа.

Мөн “Lumino” хамтлаг  дан хуучны дуунуудаас бүрдсэн “Best of Lumino-1,2” нэртэй цомог гаргахаар болсон бөгөөд тун удахгүй ирэх гэнэ. Нэг цомогт нь  15 дуу багтсан хос цомог фенүүдэд нь хамгийн гоё бэлэг байх болно гэдгээ хэллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top