АУДИТ | Намууд төрийн санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглажээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 08 сарын 31

Үндэсний аудитын газар улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт шалгалт хийхэд олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийн зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнэжээ. Зориулалтын бус зарцуулалтын 85.9 сая төгрөг нь анхан шатны баримтгүй ажил гүйлгээ байсан бөгөөд намууд эдгээр гүйлгээг бүртгэж, тайлагнасан байна. Үүнийг задалбал Монгол ардын нам 51.6 ся төгрөг, Монголын үндэсний ардчилсан нам 24.4 сая төгрөг, Иргэний Зориг ногоон нам 9.9 сая төгрөгийг баримтын гүйлгээгүй ашиглажээ.

Түүнчлэн Монголын ногоон нам төрийн санхүүжилтийн эх үүсвэрээс 61.5 сая төгрөгийг сургалт зохион байгуулах, медиа контент бүтээлгэх зардалд зарцуулахаар гүйцэтгэгч байгууллагад шилжүүлжээ. Гэвч намын дүрмээ шинэчлэн батлуулаагүй шалтгаанаарыг гэрээнийг хэрэгжилтийг хангаагүй байна.

Хөдөлмөрийн үндэсний нам төрийн санхүүжилтээс 44.1 сая төгрөгийг бэлэг дурсгал болон урлаг, соёлын арга хэмжээний зардалд зарцуулсан байна.

Аудитын дүгнэлтээр Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу зарцуулсан эсхэд хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн улс төрийн намуудаар шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлүүлж, санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох хуулийн хэрэгжилтийг хангаагүй гэж дүгнэжээ.

Ташрамд дурдахад Монгол ардын намд 2.8 тэрбум төгрөг, Ардчилсан намд 2.2 тэрбум төгрөг, ХҮН-д нэг тэрбум төгөрг, Иргэний Зориг ногоон намд 500 сая төгрөг, Монголын ногоон намд 200 сая төгрөг, Шинэ Нэгдсэн эвсэлд 300 сая төгрөгийг төрөөс олгосон юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(202.9.46.234) 2026 оны 08 сарын 31

б .сэцэн таныг хариу өгөх бол уу гэж хүлээж сууя 88782267

0  |  0
отгоо(202.9.46.234) 2026 оны 08 сарын 31

би юу буруу бичсэн юм.

0  |  0
отгоо (202.9.46.234) 2026 оны 08 сарын 31

б. сэцэн би таны бичсэн мэдээг уншлаа .зиндаа мн .

0  |  0
отгоо(202.9.46.234) 2026 оны 08 сарын 31

ер энэ аудитын шалгалт хийлгэхийн тулд иргэн яах ёстой вэ?

0  |  0
отгоо(202.9.46.234) 2026 оны 08 сарын 31

би монгол улсын иргэн хүний хувьд нэг зүйл бичмээр бна . 21 хороололын содон хорооллын сөх -аудитын шалгалт хийлгмээр бна.

0  |  0
Top