Роберт Паттинсон нэгэн одын жолоочийн дүр бүтээх гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

“Twilight” киноны алдарт жүжигчин Роберт Паттинсон найруулагчаа олсон бололтой. Найруулагч Дэвид Кроненберг түүнийг “Maps to the Stars” шинэ кинондоо урьсан байна. Жүжигчин залуу одоо цус сорогчийн биш нэгэн одын жолоочийн дүр бүтээх болсон гэнэ. Тэрбээр шинэ киноны зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд тус кинонд Жулианна Мур, Миа Васиковска зэрэг нэртэй жүжигчдийн хамт тоглож байгаа аж.

Дэвид Кроненберг найруулагчийн “Maps to the Stars” кино ирэх оны есдүгээр сард нээлтээ хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top