Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өнгөрөгч баасан гарагт “Blue sky tower”-ын “Vegas “ клубт “Bold unplugged night” нэртэй парти-тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл Төрийн соёрхолт дуучин маань өнөөдөр бас нэгэн тоглолтоо сонсогч, фэнүүддээ хүргэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр “Сentro Club”-т 20.00 цагаас тоглох тоглолт нь гайхамшгийг мэдрүүлэхээс гадна гэнэтийн бэлгээр дүүрэн байх бололтой.
Учир нь Д.Болд өөрийн хайртай “Болд” бүс болон өөрийн гаргасан бүх цомгоо бэлэглэхээр болжээ. Шүтэн бишрэгчидээ баярлуулсан энэ мэдээг тэрбээр твиттер болон өөрийн фен хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Дашрамд дурдахад, дуучин Д.Болд өөрийн нэрийн “Болд” бүсийг тэрбээр АНУ-д захиалгаар хийлгэсэн бөгөөд тоглолт, зураг авалт, клипэд гол төлөв зүүдэг. Ийнхүү хайртай дуучныхаа тоглолтыг үзээд азтан болохыг хүсвэл маргааш “Сentro Club”-ийн такс 30.000 төгрөгийг төлөөд үзэх боломжтой.


Сэтгэгдэл ( 1 )
eniig 30.n myangaar uzej bhaar hooloo avaad idsen deer baih ..Turiin soerholt tsol arai l dendsen bna uuchlaarai duu chini unendee taalagddagui sonsohiig ch husehgui