"Микроны босс" нэртэй цоо шинэ инээдмийн кино өнөөдөр Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийн үзэгчдэд хүрэх гэж байна. Тус кинонд бидний сайн мэдэх жүжигчин Батаа буюу Д.Баттөр, жүжигчин О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нар уг киноны гол дүрд тогложээ.
Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаач О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор СТА Б.Одбаяр буюу Оки нар хамтран ажиллажээ.
Эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлэх киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулж хүргэсэн.
Дашрамд дурдахад, “Үл таних эмэгтэй”, “Ану хатан” “Дэлхийд дурласан сар” зэрэг түүхэн, хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглож байсан жүжигчин О.Долгорын хувьд инээдмийн төрөл жанраар бүтээж байгаа анхны дүр нь энэ гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )