Фитч Рэйтингс: Монголын төр үүдээ хааж болохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

Цаасан дээр өсөөд байна гэж бидний чичлээд байдаг эдийн засгийн тоон үзүүлэлтүүдтэй уялдаад олон улсын рейтингийн Фитч байгууллагаас үе үе таатай мэдээ наашилдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог тус компаниас хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрөгч арванхоёрдугаар сарын 13-нд Монгол Улсыг “B+”-ээр үнэлээд байна. Тэгэхээр өмнөх үнэлгээг бууруулсангүй гэсэн үг. Гэхдээ баярлахад эрт байна. Учир нь манай улсын урт хугацаан дахь гадаад болон дотоод валютын үнэт цаас гаргагчийн дампуурлын эрсдлийн  зэрэглэл тогтвортой байсныг өөрчлөн сөрөг байхаар үнэлжээ. Манай улсын  дээд хязгаарийг “B+” хэмээн бататгаж мөн богино хугацаан дахь үнэт цаас гаргагчийн дампуурлын эрсдлийг  “B” гэж үнэлэв. Хоёрдогч зах зээл дээр гадаад болон дотоод валютаар нээлттэй гаргасан Монгол Улсын бондыг мөн “B+” гэж бататгасан байна.

 

Ер нь Фитчийн үзэж буйгаар Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш болох Хятад Улсын эдийн засгийн өсөлтөд ямар нэгэн онцын том өөрчлөлт орохгүй хэмээн үзэж байна.Түүнчлэн Монголын улс төр үргэлжлэн тогтвортой байж гадаадын шууд хөрөнгө оруулалтад үүдээ нээж ажилах нь чухал. Мөн албадан өмч эзэмших эрхийг цуцлахгуй байх гэх мэтээр бизнесийн орчинг дэмжиж ажилах нь зүйтэй хэмээн Фитч дүгнэсэн байна.

 

За харин үнэт цаас гаргагчийн дампуурлын эрсдлийн зэрэглэлийг сөрөг байхаар тооцож үнэлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг авч үзвэл:  “Фитч Рэйтингс” компаний үзэж буйгаар төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж буй нь Монгол Улсын эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдалд сөрөг үр дагаварыг өсөн нэмэгдүүлж байна хэмээн үзэв. Мөн төсвөөс гадуурх зарцуулалтыг хамруулж үзвэл, 2013 оны Монгол улсын засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдхүүний /ДНБ/ 12 хувьтай байна. Иймээс бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг” зөрчиж байна хэмээн үзжээ. Монгол банкны зүгээс мөнгөний харьцангүй зөөлөн бодлого явуулж, 2013 оны 10 дугаар сарын байдлаар зээлийн өсөлтийг 53 хувиар нэмэгдүүлж мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг” хэрэгжүүлсэн боловч инфляц 10 хувьтай байв.

 

Ижил зэрэглэлтэй улс, орнуудын нийт Засгийн газрын өрийн дундаж ДНБ-ний 40 хувь байгаа бол Монгол Улсын нийт Засгийн газрын өр оны сүүл гэхэд ДНБ-ний 50 хувьд хүрнэ гэв. “BB” үзүүлэлттэй орнуудын дундаж 36,4 хувьтай гарсан байна. Засгийн газрын бондын  өрийн дийлэнх нь гадаад валют эзэлж байна. Фитчийн үзэж буйгаар Хөгжлийн банк тун удахгуй ахин 300 сая ам.долларын санхүүжилт нэмж босгоно. Одоогийн байдлаар 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая болон 2022 онд 1 тэрбум ам.долларын бондын төлбөрийг барагдуулах ёстой юм.

 

Гадаадаас орж ирэх санхүүжилт эрс буурсан. Урсгал дансны тэнцэл дээр нэмэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын  урсгал 2012 онд 9,7 хувиар илүүдэлтэй байсан бол 2013 онд 11 хувийн алдагдалтай байхаар тооцоологдож байна. 2011 онд ДНБ-ний 70 хувь, 2012 онд 96 хувьтай байсан бол 2013 оны төгсгөлд Монгол Улсын гадаад өр 13,5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ний 119 хувьтай тэнцүү байхаар Фитч тооцоолжээ.  Үүнээс 10,2 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн компани хоорондын өр, зээл юм.

 

Гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар суларсан мөн цаашид илүү муудах хандлагатай байна. Албан ёсны гадаад валютын нөөц 2013 оны төгсгөлд 2,5 тэрбум ам.доллар буюу 3,1 сарын урсгал гадаад төлбөртэй /УГТ/ тэнцүү байхаар тооцоологдож байна. “B” болон “BB” зэрэглэлтэй орнуудтай харьцуулбал 3,4 болон 4,4 сарын УГТ-ийн чадамжтай байна. Фитчийн үзэж буйгаар 2015 он гэхэд Монгол Улсын гадаад валютын нөөц 2 сарын УГТ-ийн чадамжтай болж буурна гэж тооцоолж байна. “В” зэрэглэлтэй улс, орнуудын дундаж УГТ-ийн чадамж 3,1 сартай байна.

 

Арвангурван оны 10 дугаар сарын байдлаар банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ 83 хувиар өссөн дүнтэй гарсан мөн энэ жилийн 6 дугаар сард нийт зээлийн хэмжээг чанаргүй зээлийн хэмжээтэй харьцуулсан харьцаа 3,7 хувь байснаас 5,3 хувь болон нэмэгдсэн байна. Засгийн газраас моргэйжийн зээлийг дэмжиж татаас олгосон байдал нь эргээд байрны үнийг 2013 оны 3 дугаар улирал гэхэд 32 хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн ханш 24 хувиар буурч, гадаад валютаар зээл авсан /30 хувь/ зээлдэгчдэд хүндрэл үүсэх төлөвтэй байна. Монгол Улсын 5 дах том банк болох Хадгаламж банк нь 2013 оны 7 дугаар сард нэгэн хуулийн этгээдийн төлөгдөөгүй өрөөс болж дампуурсан.

 

Эдгээр хүчин зүйлсийг тэнцвэржүүлэгч нь Монгол Улсын 5 жилийн бодит ДНБ-ний дундаж өсөлт 9,3 хувьтай байгаа нь ижил зэрэглэлтэй орнуудын дундаж болох 4,1 хувиас харьцангүй өндөр буй юм. Мөн зарим хүчин нөлөө болох засаглалын стандарт болон бизнес хийх орчин “B” үнэлгээг даван биелүүлж байна /Дэлхийн банкны “ease of doing business framework”-ийн дагуу үнэлэгдснээр/. Арвин их хэмжээний байгалийн нөөц болох нүүрс, зэс, алт болон газрын ховор элементтэйгийн хувьд урт хугацаан дах Монгол Улсын эдийн засгийн төлөв, байдал гэгээлэг харагдаж байна. Гэсэн хэдий ч гэрээлэгч талуудын зөрчилдөөнөөс үүдэн бүтээн байгуулалтууд удаашрилтай явагдаж байна. Эдгээр асуудлууд шийдэгдснээр 2014 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын үүдийг нээх боломж гарах юм. Мөн 2013 оны 11 дүгээр сарын 1-нд баталсан шинэ Хөрөнгө оруулалтын тухай хууль Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсын зүг чиглүүлэхэд туслах магадлалтай хэмээн Фитч үзэв.

 

Ерөнхийдөө Монгол Улсын төлөв сөрөг байгаа бөгөөд цаашид зэрэглэлийг бууруулж болзошгүй хүчин зүйлсийг ийнхүү тодорхойлжээ.

 

Монгол Улсын гадаадын санхүүжилт цаашид улам муудах, үүнд гадаад өр нэмэгдэх мөн гадаад валютын нөөц үргэлжлэн буурах.

 

Үргэлжлүүлэн төсөв, мөнгөний тэлэх бодлого явуулснаар инфляц, гадаад худалдааны алдагдал, банкуудын тайлан тэнцэл болон валютын дарамтаар эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдлийг эрчимжүүлж байна.

 

Мөнгөний нөөцийг үрэгдүүлэх болон чанаргүй зээлийн хэмжээ үргэлжлэн өсөх нь санхүүгийн системийг ачаалуулж байна.

 

Нэмэлт бондын өр, төлбөрийг бий болгосноор гадаад валютын төлбөрийн чадварт муугаар нөлөөлөх хандлагатай байна.

 

Монгол Улсын гол бүтээгдхүүний экспорт болох зэс, нүүрсний үнэ цаашид үргэлжлүүлэн унах.

 

Монгол Улсын төлөв сөрөг байгаа хэдий ч ирээдүйд өрнөж болзошгүй хүчин зүйлсээс хамааран төлөв тогтвортой болох хүчин зүйлс:

 

Хууль, эрх зүйн болон санхүүгийн хүрээнд учирж буй саад бэршээлийг шийдвэрлэж, тухайлбал Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын байгалийн нөөцийн үр шимийг хүртэн эрчимтэй ажлийг хэрэгжүүлж 2014 онд Фитчийн тооцоолсон 2 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын үүдийг нээж илүү их хэмжээний ашгийг хүртвэл.

 

Төсөв, мөнгөнийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд илүү их итгэл, баталгааг нэмэгдүүлэх.

 

Албан ёсны нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд” нийцүүлж төсвийн алдагдлыг багасгах, төсвийн бүтцийн өөрчлөлт хийж зарцуулалтыг төсөвт оруулж ирэх нь Монгол Улсын хувьд бүтээгдхүүний үнийн өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдлийг багасгана гэж үзжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
get ou jew(112.72.13.20) 2014 оны 01 сарын 08

Get out you, stupid jew

0  |  0
Top