Эрүүл мэнд: Хавангийн талаар юу мэдэх вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Хаван өвчнийг гаднаас нь оношлоход хялбар боловч өвчний уг үндсийг олоход хэцүү байдаг. Хаван бол удамшилтай холбоотой архаг өвчнүүдээс үүсдэг удаан чанартай өвчин юм.

-Архаг өвчний хүндрэлт,

-Эмчилгээний явц дах заслын алдаа,

-Бэртэж доргисон,

-Бадгана халууны урхаг гэм,

-Идээ ундааг буруу хэрэглэх,

-Хорлогдох зэрэг хүчин зүйлүүд нь хаван өвчний үүсэх нөхцөл болдог.

Хаванг ерөнхийд нь:

-Цайвар хаван,

-Суваг хаван,

-Усан хаван гэх зэргээр гурван зүйл болгодог. Усан хаванг үүсэх хэлбэрээр нь,

-Цугларсан,

-Сарнисан,

-Цуварсан,

-Гэдэс нэвчирсэн буюу идээ ундааны хорлолоос болсон хаван гэнэ.                                   Хаван үүсэх шалтгаан тодорхой бус боловч,

-Цайвар хаван бол уушиг, зүрх, бөөрний өвчнөөс үүсэх нь олон байж,

-Суваг хавангийн өвчний махбод нь хий, шар, цус, бадгана, шар ус, хордлогын хувь дийлэнх байдаг.

-Усан хаван бол голдуу зүрх, бөөр, уушиг, элэг, дэлүү, ходоод, олгойн өвчнөөс үүсдэг.

 

Хаванг эмчлэх арга

Хаванг ерөнхийдөө шээлгэж, хатааж арилгадаг. Хаван өвчинг анагаах эмийг

-Уушиг, элэг, дэлүү, шар ус, хий зэргийг цайвар хаван, хий, шар, цус, бадгана бэртсэн, хор зэргээс болсон суваг хаван,

-Цус сарнисан, цөс сарнисан, ус сарнисан мэтийг гадагш сарнисан усан хаван,

-Элэгнээс цуварсан,

-Дэлүүнээс цуварсан,

-Уушигнаас цуварсан мэтийн цулаас цуварсан усан хаван,

-Цусан бэтэг,

-Судлын бэтэг мэтээс цуварсан усан хаван,

-Гэдэс нэвчирсэн усан хаван,

-Элдэв нөхцлөөс болсон усан хаван, хорноос болсон усан хаван зэрэгт хэрэглэнэ.

Анхаарах зүйл:

Хаван өвчнийг анагаах эм найрлаганд шээлгэх сэрүүн чанартай бодис их орох тул хэрэглэх хэмжээг хэтрүүлэхгүй байх, тамир дорой болон жирэмсэн эмэгтэйд хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Бөөр нь халуун, усан хавантай бол давс идэж болохгүй. Хаван өвчнийг анагаах эм найрлагыг уулгахдаа "зангуу-3, "зөрүра-6" мэтийн шээлгэх танг буцалса* усаар даруулан уулгана.

Эх сурвалж: Хань сонин                                                  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(202.70.46.236) 2016 оны 11 сарын 29

zanguu gej yu yum zurruru gej

0  |  0
(202.70.46.11) 2014 оны 02 сарын 11

энэ тангын талаар дэлгэрэнгшй мэдээлэл өгч тус болооч...

0  |  0
baaska(103.23.51.5) 2014 оны 01 сарын 08

oor delegrengui medeelel bna uu

0  |  0
Top