Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 34.75 сая ам.доллар, 32.0 сая юань тус тус худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ. Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,15 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 72.5 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )