Шатахууны 32 хоногийн нөөц бий гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 22

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны байдлаар дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин  30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

Одоогийн байдлаар нийслэлд АИ-92 авто бензин 1660 төгрөг, Монгол-93 1660 төгрөг, А-80 1550 төгрөг, ДТ 1790 төгрөгөөр худалдаж байна. Харин “Жаст-Ойл" үүнээс үнэтэй буюу бөгөөд АИ-92 1710 төгрөг, А-80 1580 төгрөг, Монгол-93- 1710 төгрөг, ДТ 1840 төгрөгөөр худалдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top