Спортын тойм: Үндэсний бөхчүүд зургаан саяын төлөө халз барилдана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Zindaa.mn сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоо хоногт Монголын болон дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Спортын эргэн тойрон дахь гол гол үйл явдлыг  тоймлон хүргэж байна. Хэрвээ мэдээний дэлгэрэнгүйг унших бол гарчиг дээр нь дарна уу.  Спортод элэгтэй Монгол түмэн минь тухлан саатаж, спортын ертөнцөөр Zindaa.mn сайтынхантай хамт аялаарай.

Монголын үндэсний бөх дахиад л шүүхийн танхимд дуудагдлаа

... Саяхан анхан шатны шүүх Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Р.Нямдоржийг ажлаа гүйцэтгэх эрхгүй гэсэн шийдвэр гаргасан тухай сонин хэвлэлүүдээр мэдээлэх болов.

Өсвөрийн тамирчид алт мөнгөн медаль авлаа

... Энэ тэмцээнд манайхаас 6 тамирчин оролцож байгаа бөгөөд эхэлж барилдсан хоёр ийнхүү алт, мөнгөн медалийн эзэд боллоо...

Аргентинд чөлөөт нислэгийн дэлхийн аваргын тэмцээн болно

... Энэ тэмцээнд 30 гаруй улсын 250 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манайхаас 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно...

“Монголын хавар” спортын өдөрлөг Прага хотод

... Энэ удаагийн өдөрлөгийг Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жил, Монгол Улсын орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж, Чехийн 9 хот болон “АПУ Трейд” компанийн ахмад волейболчдын оролцсон эрэгтэй 10, эмэгтэй 8 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ...

Тувагийн наадамд 100 гаруй бөх оролцоно

... Одоогоор Монгол, Өвөрмонгол, Алтай, Буриад, Халимаг, Киргиз, Казахстаны 100 гаруй бөх оролцохоор мэдэгдээд байгаа аж...

Европын цувралаас Монголчууд 15 медальтай ирлээ

...Шигшээгийн нэгдүгээр хэсэгт олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй найман тамирчин багтсан...

Г.Занданшатар Шатрын холбоог удирдана

... УИХ дахь шаггүй шатарчдын нэг Г.Занданшатар Монголын шатрын холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ...

Шагналын сан 20 саяд хүрлээ

... Багууд хоёр тойрог тоглож, эхний хоёр байрт шалгарсан баг аваргын төлөө өрсөлдөх юм байна...

 Мөнгөнтуул Москвагийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

... Тус бүр таван хүнтэй найман баг өрсөлдсөнөөс их мастер Б.Мөнгөнтуулын оролцсон Москва хотын “Гипроречтранс” их сургуулийн баг 2-р байр эзэлжээ...

Манай боксчид аваргын төлөө тулалдана

... Ийнхүү манай боксчид аваргын алтан медалийн төлөө тулалдахаар болсон байна.

Үндэсний бөхчүүд зургаан саяын төлөө халз барилдана

... Монголын үндэсний бөхийн холбоо “Витамин” студитэй хамтран уг тэмцээнийг зохион байгуулахаар болжээ...

Даян аварга А.Сүхбат усан ихэр байжээ

... Ингэ ихэрлэх нь мал сүрэг өсч өтгөрч, цаг тавирч сайн сайхан болохын бэлгэдэл хэмээдэг өвгөдийн сургаал ёсоор аваргын хамаатнууд найз нөхөд эргэн тойрныхон нь найрыг өдөөж, ирсэн зочдоо алтан аягатай сархдаар дайлжээ...

 

Zindaa.mn сайтын Спортын мэдээллийн алба.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top