Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай мах 0.5 хувь, үхрийн цул мах 0.8 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 2014 оны 2-р сарын 19-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 7785 төгрөг, үхрийн цул мах 9640 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байв
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувь өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 0.6 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 10.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )