Сангийн яамнаас Зах зээл, бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх төслийн батлан даалтын санг байгуулж Төрийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус банкны Зээлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн захирал Б.Баттулгатай ярилцлаа.
- Зах зээл, бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх төслийн батлан даалтын сангийн талаар товч танилцуулаач?
-Юуны өмнө танай сайтын уншигчдад айлчлан ирсэн модон морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сангийн яамтай Зээлийн батлан даалтын гэрээг арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк байгуулсан.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Зээлийн батлан даалтын сан нь төсөл хэрэгжиж буй Говь-Алтай, Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймгийн зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, малчны бүлэг, Эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоонд зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг юм.
- Зээлийн хэмжээ ямар байх вэ?
ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжид 300,000 ам.доллар хүртэл, Малчны бүлэг хоршоонд 100,000 ам.доллар хүртэл, Эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт 10 сая төгрөг хүртэл зээл олгох боломжтой. Батлан даалтын хэмжээ нь 50-80 хүртэл хувь байх ба шимтгэлийн хувьд батлан даалт гаргаж буй хугацаанаас хамаарч жилийн 1%-иар тооцон шимтгэл авна.
- Хэрэгжүүлэх хугацааны хувьд ямар байгаа юм бол?
- Зээлийн хүү болон хугацаа нь ямар эх үүсвэрээр олгогдож байгаа төслийн зээл гэдгээс шалтгаалаад өөр өөр байгаа ч батлан даалтын сангийн батлан даах дээд хугацаа нь 5 жил байгаа.
- Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?
- Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул зээл олгоход бэлэн болсон.
- Төрийн банкны хувьд өмнө нь ийм төрлийн зээлийг олгож байсан туршлага бий юу, Яагаад бусад арилжааны банкнаас танайхыг онцолж гэрээ байгуулсан юм бол?
- Банкны үйл ажиллагааны хамрах хүрээ, салбар нэгжийн тоо, ажиллагсдын туршлага зэрэг олон хүчин зүйлүүд нь гэрээ байгуулах үндэслэл болсон байх. Түүнээс гадна Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээг анхлан байгуулж, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүн гэж бодож байна.
- Цаашид дээрх 5 аймгаас бусад хөдөө орон нутагт энэ зээлийг олгох боломж бий юу?
Эхний ээлжинд төсөл хэрэгжиж буй Говь-Алтай, Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжүүлэх бөгөөд бусад аймгуудын хувьд Төслийн цар хүрээнээс шалтгаалан явцын дунд шийдэгдэнэ. А.Жаргал
Сэтгэгдэл ( 1 )
өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?өршөөлийн хууль яасан бэ?