Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар,юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1780.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая ам.доллар, 292.02 төгрөгийн хаалтын ханшаар 9.6 сая юань тус тус худалдлаа.
Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 41.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,8 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 41.5 сая ам.доллар нийлүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )