Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 1,143.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 5.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сүүлийн 5 жилийн дунджаар жил бүрийн эхний хоёр сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын анхүүжилтийн гүйцэтгэл 4 орчим хувьтай байсан бол 2014 оны эхний хоёр сарын байдлаар 5.8 хувьтай байгаа нь сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )