Штуттгартад ”Монголын эдийн засгийн өдөр” боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

"Монголын эдийн засгийн өдөр" сэдэвт арга хэмжээ ХБНГУ-ын Штуттгарт хотноо анх удаа зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Баден-Вюртемберг муж улсын Санхүү, эдийн засгийн яам, Баден-Вюртемберг Интернэйшнл байгууллагын  дэмжлэгээр зохион байгуулжээ.  

 

Арга хэмжээнд олон салбарын 50 гаруй байгууллага, албан газар, хувь хүмүүс оролцож Монгол орны тухай өөрсдийн бодол санаа, туршлагаа хуваалцаж идэвхитэй оролцсон байна.

 

Уг арга хэмжээнд цөөнгүй илтгэл тавигдсанаас дурьдвал “Монгол Улсын эдийн засгийн байдал, Монгол , Германы эдийн засгийн харилцаа” сэдвээр ЭСЯ-ны зөвлөх Д.Баттөр, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил” сэдвээр Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн удирдагч Штефан Ханзелман, Монголын зах зээлд нэвтэрсэн туршлага, амжилтынхаа үндсийн талаар Фоит компанийн захирал Бенно Морлок, Вюрт компанийн Янос Лихтенберг нар илтгэл тавьжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top