Монгол Улс ОХУ–ын “Роснефть” компани газрын тосны бүтээгдэхүүний үнийг түүхий газрын тосны олон улсын биржийн үнэд үндэслэн тооцдог шударга, нийтлэг аргачилалд шилжсэн. Ингэснээр нэг тонн шатахууны хилийн үнийг төрөл тус бүрд нь 300 орчим ам.доллараар бууруулсан хэмээн Уул уурхайн яамны зүгээс мэдэгдэж байна.
Мөн Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогчид зээлийн хүүгийн зардлыг бууруулж, валютын ханшийн эрсдлээс хоёр сарын хугацаанд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2013 оны 6 дугаар сард шатахуун төрөл тус бүрдээ 50 төгрөгөөр буурсан.
Шатахууны үнийн 85 орчим хувь нь хилийн үнээс бүрддэг. 2013 оны 8 сараас ам.долларын ханш өссөн. Ам.долларын ханш 300 төгрөгөөр нэмэгдэхэд шатахуун литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэх харьцаатай байдаг. Өнөөгийн байдлаар ам.доллар 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Дээрх бүх арга хэмжээнийг авч хэрэгжүүлсний дүнд шатахууны үнэ 20-40 төгрөгөөр нэмэгдсэн. Энэхүү шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлөх ёсгүй. Учир нь өнгөрсөн жил шатахууны үнэ 50 төгрөгөөр буурахад өргөн хэрэглээний барааны үнэ буураагүй гэх зүйлийг мөн хэлж байна.
Шатахууны үнийг тогтвортой байлгахад гол нөлөөлдөг зүйл бол нөөц байдаг. Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш шатахууны нөөцийг 2.6 дахин нэмэгдүүлсэн. Мөн шатахууны олон эх үүсвэртэй болгосноор импортлогчид нийлүүлэгчдээс үнэ, нөхцлөөр өрсөлдүүлж худалдан авдаг болсон гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )