Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн /ШТШАБ/ хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 2013 оны 10 дугаар сард Газрын тосны газар болон БНХАУ-ын “Петрочайна интернэшнл” компанитай хэлэлцээр хийж, Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.
Өмнөд хилээр импортлох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дээрх байгууламжийн шатахуун хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж нэг зэрэг 8 вагонцистерн хүлээн авдаг болж, агуулахын багтаамжийг 3.3 дахин нэмэгдүүлэн багтаамжийг 20.000 м3 болгожээ.
Ингэснээр тус ШТШАБ-аар дамжуулан сард 40 мянган тонн буюу Монгол Улсын шатахууны хэрэглээний 50–иас доошгүй хувийг импортлох боломжтой болж байна. Уг байгууламжийг 2014 оны эхний хагас жилд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 9 )
Ergvv******zail
jinhen t1 sda yu gesen gej oilgohuu ene niitleliig
ergvvv yalaanuud ve
та нар гарчигийнхаа эсрэг юм тавих юм. эсвэл юу ч ойлгодоггүй юмуу, хөрш орных юмуу. тавьсан мэдээнүүд нь ихэнхдээ утга учиргүй, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй. наадхаа уншаад үзээч... боломжгүй гэчихээд нэмэгдэх боллоо гэхээр яаж ойлгох юм бэ
sda yu bicheed bga yum be? galzuu hunii uduriin temdeglel ch iim baihgui shu zindaagiinhaan...
oilgomjgui yum bichihee boliochee. bolomjtoi bolood bgaaumuu, bolomjgui bolood bgaamuu?
hytadaas haraat boloh baidlaa ulam l nemegduuleed bh ym aa
шал тэнэг
???????