Төрийн банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ 3+1 урамшуулал зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 14

Та гадаадад ажиллаж, амьдарч, суралцдаг аав ээж, ах дүү, үр хүүхэд, бизнесийн хамтрагчдаа цаг алдалгүй мөнгө шилжүүлэх /хүлээх авах/ шаардлагатай байгаа бол Олон улсын төлбөр тооцооны S.W.I.F.T /Social Worldwide International Financial Telecommunication/ сүлжээг ашиглан хамгийн эрсдэлгүй, хамгийн бага шимтгэлтэй, урамшуулалтай гадаад гуйвуулгын үйлчилгээг санал болгож байна.

Төрийн банкнааснийт харилцагч нартаа зориулан энэхүү гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарласныгдуулгахад таатай байна.

Харилцагч та Монгол орны өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны 540 гаруй салбар нэгжээр дамжуулан гадаад гуйвуулга хийгээд“3+1Бонус карт”-аа үнэгүй аваарай. Та 3 удаа гадаад гуйвуулга хийж,Бонус картаараа дахин нэг гуйвуулга үнэгүй хийх онцгой урамшуулал авах боломжтой юм.

Тус урамшуулал нь 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Та Төрийн банкнаас гадаад гуйвуулгын үйлчилгээ авах бүртээ Бонус картандаа тухайн салбарын теллерээр тэмдэглэгээ хийлгэнбаталгаажуулаарай.

ТӨРИЙН БАНК
ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА

Top