БЭЭЖИН. /ВВС/. Хятадын хүн ам илүү хөрөнгөжиж буйтай холбоотойгоор тус улсад алтны эрэлт хэрэгцээ ойрын хэдэн жилд 20 орчим хувиар өснө гэж алтны зах зээлийг судалдаг "Дэлхийн алтны зөвлөл" байгууллага үзэж байна.
Тус байгууллагын тооцоолж буйгаар, Хятадад хувийн салбарын алтны эрэлт хэрэгцээ 2017 он гэхэд 1350 тонн болон нэмэгдэх аж.
Хятадын хэрэглэгчид өнгөрсөн онд гоёл чимэглэл, гулдмай хэлбэрээр 1132 тонн алт худалдан авчээ.
Хятад улс өнгөрсөн онд Энэтхэгийг гүйцэж түрүүлэн алтны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч улс болсонтой холбогдуулан "Дэлхийн алтны зөвлөл" энэ урьдчилсан таамгийг гаргасан байна.
Тус байгууллагын хэлснээр, хурдацтай хотжиж буйн ачаар дунд давхаргынхан нэмэгдэж буй Хятад улс нь "дэлхийн алтны экосистемийн төв"-д байгаа юм.
Өрнөдийн зах зээлүүдэд, ялангуяа АНУ-д энэ үнэт металл эрэлт ихтэй хэвээр байна. Хүмүүс алтан эдлэл, гулдмай, зоос их худалдан авдаг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )