Кремль бидний зах зээлийг булаах гээд байна уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Бараг 14 тэрбум тонн нүүрсний нөөцтэй  Улуг­хэмийн нүүрсний сав газраас гадна тэрбум тонны нөөцтэй Элегестийн  коксжих нүүрсний ордтой Оросууд Тавантолгойн нүүрсийг аваачиж шатаатлаа бас ч гэж зай байгаа биз гэдгийг өмнө нь өгүүлж байсан билээ. Тэгвэл хойд хөршийн бодлогоор буюу  Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпорациас зарласан Элегестийн ордыг эргэлтэд оруулах хүрээнд барих  410 км төмөр замын тендерийн ялагчаар  “СГК-трансстройЯмал” компани шалгараад байна. Оросууд өөрсдийн нүүрсээ гадаад зах зээлд гаргах бодлогыг түргэвчлүүлж байгаа юм.  Элегест-Кызыл-Курагино чиглэлд тавигдах тус төмөр замаар Тувагийн Улуг­хэмийн ордын нүүрсийг ч тээвэрлэх юм.

 

 Мөн энд анхаарал татсан нэг асуудал яригдаж байгаа нь тус чиглэлийн төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлогыг  Кремлийн эрх баригчид барьж байгаа талаар Оросын хэвлэлд гараад эхэлж. Тэгэхээр энэ тал дээр манай эрх баригчид ямар бодлого барих вэ гэдэг нь мэдээж анхаарал татаж байна. Манай гол зах зээл Хятад улс. Гэтэл Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байна шүү дээ. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа үүн дээр тулхтай хандах хэрэгтэй болов уу.

 

Бид газар доорх баялгаа илүү үнэ цэнэд хүргэхийн тулд Транс-Монголын төмөр замыг  салаалж, мөчирлүүлэх шаардлагатай талаар багагүй хугацаанд ярьж байгаа. Харин манай  төмөр зам, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь ноёрхлоо улам бэхжүүлэхийг санаархагч Орос гүрэн манай газар нутгийг жинхэнэ дамжлага бааз болгох ашиг сонирхлоо ийн илэрхийлж байна. Ерөөс Оросуудын хувьд манай Тавантолгой болоод төмөр замын төслийг гацаах “хүндэтгэх” шалтгаанууд байдаг талаар яригдаж ирсэн нь санаандгүй хувилбар биш л дээ.

 

Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод  Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэгддэг бол дараа дараачийн ажиллагаанууд ч ийнхүү үргэлжлэх янзтай байна.

 

Б.Итгэлт

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
he he(123.121.208.149) 2014 оны 04 сарын 30

Uuliin bugiig haraad unasan morio martana gegcheer haa holiin amerik geseer 2 horshoo martsan mongolchuudad bid baina gedgee medruulj, hiree medej byaraa tanival taarah bizdee gej baina daa. Savaagui nohoi sarand hutsaj barand barigdanaa gej he he.

0  |  0
he he(123.121.208.149) 2014 оны 04 сарын 30

Uuliin bugiig haraad unasan morio martana gegcheer haa holiin amerik geseer 2 horshoo martsan mongolchuudad bid baina gedgee medruulj, hiree medej byaraa tanival taarah bizdee gej baina daa. Savaagui nohoi sarand hutsaj barand barigdanaa gej he he.

0  |  0
harin sain hereg bish uu?!(123.121.208.149) 2014 оны 04 сарын 30

Ta nar chini hyatad manai nuusiig avch tsolmoloo geed l haraadag bizdeeHyatadiin tuuhii ediinh ni baaz bolloo ,ulsaa hudaldsan urvagch sharvagch gej amtai bolgon ni l haraadag bizdee. Manaih hyatad nuursee ogohgui l baival sain yum bish uu he he Oros nuursee hyatad ogvol bid nuursee muusain hyataduudad ogoh sain l bizdee. Ta nar chini yaaj yaaj boldoggui yamar haishaa uheruud ve he he.

0  |  0
harin sain hereg bish uu?!(123.121.208.149) 2014 оны 04 сарын 30

Ta nar chini hyatad manai nuusiig avch tsolmoloo geed l haraadag bizdeeHyatadiin tuuhii ediinh ni baaz bolloo ,ulsaa hudaldsan urvagch sharvagch gej amtai bolgon ni l haraadag bizdee. Manaih hyatad nuursee ogohgui l baival sain yum bish uu he he Oros nuursee hyatad ogvol bid nuursee muusain hyataduudad ogoh sain l bizdee. Ta nar chini yaaj yaaj boldoggui yamar haishaa uheruud ve he he.

0  |  0
зочин(112.72.13.177) 2014 оны 04 сарын 27

оростой нэгдвэл манайх монгол биш орсын холбооны КАЛХ гэдэг улс болно. Бат нэртэй хүн Батуев , Тамжав Тамжапович, Цэвэгжав Цыбиков болж дараагийн үе чинь Володья,Алексан

0  |  0
анар(182.160.32.100) 2014 оны 04 сарын 26

нүүрс хэрэглэхийг зогсоох уриа дэлхийд явж байнаа, 2 жилийн дараа нүүрс хэн ч авахгүй ээ

0  |  0
MGLkhuu(99.225.157.85) 2014 оны 04 сарын 26

Ugue, tumur zam Mongoloor dairah nh sain hereg. Mongoloor damjsan buh ed zuils-ees mongol tatvar avah bolno. Mongoloor dairahgu hiij boloh baisan, tgsen bol Mongoliig tusgaarlaj, Mongol iluu hetsuudeh baisan. Ene tumur zam bidend heregtei

0  |  0
SUVD(218.186.19.238) 2014 оны 04 сарын 25

HARIN TIIM SHUU....DARAA NI ERUUGIIN NUHDUUD NI OROOD IRVEL YANA !!!!!!!!! MANAIHNII JIJIG GARUUDAAS TATVAR AVNA GEVEL .......

0  |  0
Tamir(218.186.19.238) 2014 оны 04 сарын 25

orosuud hyatadtai adilhandaa adilhan.daraa ni hurunguu hamgaalna geed baahan tsereg oruulaad irvel yana....demii baihdaa!!!!! tuunii orond manai tumur zamaar tatvaraa tuluud teeverleltei hiilgevel manaid ashigtai bh

0  |  0
Gdg(76.218.69.21) 2014 оны 04 сарын 25

Orostoi negdvel yaasiin,ali chgui hujaa boloh geed baij

0  |  0
зочин(103.26.194.11) 2014 оны 04 сарын 25

ийм учраас л л монголыг оросын хэсэг гэж хэлээд байдаг юм

0  |  0
үнэн (103.26.194.7) 2014 оны 04 сарын 25

Манай гол зах зээл Хятад улс. Гэтэл Оросууд манай гол гарц зах зээл рүү нүүрсээ хүргэхдээ манай газар нутгийг ашиглах гэж байна шүү дээ. Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа үүн дээр тулхтай хандах хэрэгтэй болов уу.Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэгддэг бол дараа дараачийн ажиллагаанууд ч ийнхүү үргэлжлэх янзтай байна.

0  |  0
Zochin(37.108.94.19) 2014 оны 04 сарын 25

Battulgaas sain asuu ter medne

0  |  0
Top