Валютын орлогогүй хүнд валютын зээл олгохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

Валютын ханш огцом өсөж, төгрөг суларсан энэ үед валютын зээл авсан хүмүүс ханшийн зөрүүнээс болж их хэмжээний алдагдал хүлээж байгаа. МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ханшийн зөрүүнээс үүссэн 20 хувийн алдагдлыг Засгийн газраар төлүүлнэ хэмээн шаардлага гаргаж байв.

Манай арилжааны банкуудын нийт зээлийн 27 хувь нь валютын зээл байгаа аж. Үндэсний аж ахуйн нэгж, хувь хүмүүс хүнд байдалд орсон энэ үед цаашид ийм эрсдэлээс хамгаалахын тулд Монголбанкнаас валютын орлогогүй хүнд валютын зээл олгохгүй байх зохицуулалтыг хийж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top