УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банкны бүхий л мэдээллийг ил болгохыг шаардсан. Тэдний үзэж буйгаар, Хөгжлийн банкнаас өгдөг мэдээлэл тодорхой бус, задаргааг нь авч үзье гэхээр харуулдаггүй аж. Хамгийн гол нь Засгийн газраас арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 30 тэрбум иенийн Самурай бондын үлдэгдэл одоо яг хэд болохыг тодорхой нийтэд мэдээлээгүй байгаа.
Чингис бондын хувьд гэхэд хэдэн аж ахуйн нэгжид хэдий хэмжээгээр зээл олгосон, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ, болон бондын эргэн төлөлт тодорхойгүй. Түүнчлэн бондын хөрөнгөөс санхүүжилт авсан компаниудаас МИАТ л ганцхан эргүүлэн төлсөн. Бусад нь одоогоор ганц ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа юм.
Өнөөгийн байдлаар Чингис бондын үлдэгдэл хөрөнгийг аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалж байгааг нийтэд ил тод болгох ёстой гэж МАН-ын бүлгийнхэн үзжээ. Бонд бол ирээдүйгээсээ зээлсэн өр. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр гэхэд 19 тэрбум 210 сая долларт хүрчихээд байна. Тиймээс Хөгжлийн банкинд аудит оруулах хэрэгтэй гэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
GANTS NAAD BANKAND BISH BVGDIIG SHALGUULAH HEREGTEI DARHAN TOMORLOGIIG BAS
GANTS NAAD BANKAND BISH BVGDIIG SHALGUULAH HEREGTEI DARHAN TOMORLOGIIG BAS