Валютын нөөц багасчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Төв банк улирал бүр Монгол Улсын гадаад валютын нөөцийг мэдээлдэг. Энэ улирлын эхний байдлаар 2.4 тэрбум ам.доллорын нөөцтэй байгаа аж.

2012 онд Чингис бондын 1.5 тэмбум ам.доллар орж ирснээр өнгөрсөн оны эхний улиралд манай гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллар байсан юм. Харин мөн оны хоёрдугаар улирлаас валютын нөөц багассан бөгөөд энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татарснаас үүдэлтэй хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top