Танин мэдэхүй: Кальмар хэмээх далайн махчин

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

1.    Далай дахь тулалдаан 

Энэ явдал Энэтхэгийн далайд болсон аж. "Би дурандаж байлаа. Далайд галт уул дэлбэрэхийн чинээ аюулт үзэгдэл харагдав. Аварга том халим өөр шигээ том биетэй кальмар хоёр үхэлдэн зууралдаж байв. "Кальмарын хязгааргүй олон тэмтрүүл нь халимын биеийг зай завсаргүй ороосон мэт харагдав. Том толгойт халимын үзэшгүй муухай хар толгойн хажууд кальмарынх хар дарсан зүүд мэт бүр ч аймаар. Түүний үхлүүт зэвгэр бие дээр нь буй бүлтийсэн том нүд хий үзэгдлийн чөтгөр шулмас шиг харагдана. Халимын уруул гүн зүсэгдэж сийчигдсэн нь Кальмарын тэмтрүүлүүд нь барын хумс мэт хурц, том шүдтэйн баталгаа юм. Тулалдаанд ус буцлан давалгаалж байлаа.

2. Кальмар гурван зүрхтэй 

Кальмар нь зарим үед далайчдыг онгоцтой нь татан авч эзэмшилдээ оруулдаг аюултай. Олон тэмтрүүлтэй энэ амьтан зарим нь голчоороо 600 метр хүрдэг гэх. Тэр аварга бас гурван зүрхтэй. Маш том мөртлөө кальмар нь огт ясгүй. Хуурай газар гаргаад ирвэл царцмал шиг болдог. Тийм том нүдтэй амьтан дэлхийд лав байдаггүй гэх. Хоёр хөл бөмбөгийн дайтай нүд угаасаа л тийм аварга амьтанд заяасан нь зөв ч байж мэднэ. Зуу гаруй жилийн өмнөх түүх өгүүлье. Энэтхэгийн "Пэл" гэгч далбаат хөлөг Цейлоны эргээс Бирм рүү хөвж явав. Гэтэл аймшигт том кальмар онгоц руу үсчин ойртсоор ер бусын хүчээр балбачин ганхуулж, мод шиг том тэмтрүүлүүд нь онгоцноос базан авч талбай дээр мөлхөн гарч ирэв. Тэр амьтан онгоцыг усны эргүүлэг рүү татлаа. Онгоц налан налсаар хөмөрч унан, далайн ёроол руу живэв. Энэ түүхээс үзвэл кальмар нь далайн аймшигт том хүчирхэг бөгөөд нялцгай биетэй боловч, олон тэмтрүүлтэй, олиггүй муухай том нүдтэй нэг тийм этгээд нөхөр гэдэг нь тодорхой болж байна.


З.Бөмбөрийн чинээ нүд

Кальмартай холбогдох мэдээ зөндөө байдаг ажээ. Америкийн амьтан судлаач Э.Верилл эрэгт хаягдсан аварга том кальмарыг шинжиж үзжээ. Урт нь 18 метр хүрч, нүд нь бөмбөрийн хэмжээтэй байсан гэдэг. Нэг удаа халим агнагчид халимны гэдэснээс кальмарын тэмтрүүл гаргаж авсан бөгөөд тэр нь хүний биеийн дайтай том байв. Ийм аварга кальмарууд Оросын Баронцын тэнгис, Курил Камчаткийн эргээр дайралддаг аж. Далбаат онгоц руу кальмар дайрчээ. Энэ бол Атлантын далайд болсон явдал. Яахын ч завгүй хоёр цэргийг тэмтрүүлээрээ базаж аваад ус руу орж, өөр нэг тэмтрүүлээрээ бас нэг цэргийг базахаар зүтгэв. Цэргийг шурагт хүчтэй шахсанаас тэр хүн хашгирчээ. Онгоцны багийнхан сонсож нөхрөө аврахаар ухасхийв. Тэмтрүүлийг сүхээр тас цавчсанаар олзоо орхиод ус руугаа талийх нь тэр. Кальмар нь зөвхөн том биетэй төдийгүй асар их хурдтай, далайн энэ махчин нялцгай биетэн секундэд хорин метр хүртэл хурдалдаг гээд бодохлоор тэнгис далайд оршдог эрлэг бололтой. Мөн өмнөд Америкийн баруун эрэгт Гумбольдтын Кальмар гэгч маш элбэг аж. Энэ далайн чоно мэт махчин нь гурван тонн жинтэй загасыг базаж аваад цөөхөн минутанд зооглож дуусгана. Тэмтрүүлээрээ бүх дэлхийг атгаж байдаг гэсэн домог хүртэл Скандинавын орны ард түмний дунд өнө эртнээс тархсан кальмар хэмээх "суутны" тухай өгүүллээ жаргаая.

 Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.193.27) 2019 оны 02 сарын 16

bayarlaa iluu ihiig taviarai

0  |  0
Top