Гадаад худалдааны эргэлт 2.9 тэрбум ам.долларт хүрэв

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт эргэлт эхний дөрвөн сарын байдлаар 2.9 тэрбумд хүрчээ. Гадаад худалдааны эргэлт өнгөрөгч гуравдугаар сард 10 сая ам.долларын ашигтай гарч байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард эсрэгээрээ 84.7 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Харин оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 93.7 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Түүнчлэн импортын тухайд 1.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 12.3 хувиар /2010 сая доллар/-өөр буурсан үзүүлэлт ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top