Ц.Элбэгдоржийн Хятадын радиод өгсөн ярилцлага бүрэн эхээрээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 22

 

Шанхай хотноо болж буй Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадын олон улсын радиод ярилцлага өгчээ.

 

-Ц.ЭЛБЭГДОРЖ: ШИ ЖИНЬПИН ДАРГЫГ ЭНЭ ОНД МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ УРЬСАН-

 

-Та 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцож байсан. Мөн энэ удаа Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд биечлэн оролцож байна. Ойрын жилүүдийн Хятад улсын хөгжлийн талаар та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

 

-Би Шанхай хотод гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь намын дарга байхдаа 2010 онд ирж байсан. Тухайн үед БНХАУ-ын дарга Хү Жиньтао байсан. Ши Жиньпин дэд дарга байсан. Бидэнд уулзах сайхан боломж гарч байсан юм. Шанхай хот маш том хот юм. Ирэх бүртээ Шанхай хотын хөгжлийг гайхдаг. Манай хөрш БНХАУ маш их хөгжиж байгаад би баярлаж явдаг.

 

-Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалт яг одоо болж байна. Энэ хурал бүс нутгийн аюулгүй байдалд ямар үүрэг гүйцэтгэж байна гэж үздэг вэ? Хятад улсад анх удаа зохион байгуулж байгаа энэ хурлаас та ямар үр дүн хүлээж байна вэ?

 

-Миний хувьд, энэ хуралд оролцохоор ирж байгаа бүс нутгийн орнуудын удирдлагуудтай уулзах сайхан боломж гарна. Мөн ярьж байгаа сэдвээр өөрийн орныхоо байр суурийг илэрхийлэх боломж гарч ирдэг. Би энд ирээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийсэн. Өглөөний цай хамт ууж, маш сайхан элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Манай хоёр орны хооронд шийдвэрлэх шаардлагатай асуудал олон бий. Эдийн засгийн, дэд бүтцийн томоохон асуудлууд байгаа. Эдгээр асуудалд Ши Жиньпин дарга маш их анхаарал хандуулж, ажиллаж байгаа. Үүнд бид их баяртай байна. Би бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах болно. Ийм элэгсэг дотно яриа уулзалт улс орнуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их тус болдог. Мэдээж энэ хурал дээр бүс нутагт байгаа аюулгүй байдлын асуудал, тодорхой ярилцах шаардлагатай асуудал дээр улс орны удирдлагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж ярих байх. Монгол улсын хувьд ч гэсэн бид өөрийн байр суурийг ярьж идэвхтэй оролцоно.

 

-Энэ жил Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20 жилийн ой тус тус тохиож байна. Манай хоёр орны харилцааны хөгжлийн одоогийн байдал, алс ирээдүйн талаар та бодлоо хуваалцана уу.

 

-Манай хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагаа гэж томьёолдог. Манай хоёр орны харилцаа хамгийн гол нь хоёр ард түмний нийтлэг эрх ашигтай нийцдэг харилцаа учир стратегийн харилцаа юм. 2013 оны 10 сард манай хоёр орны засгийн газар стратегийн харилцаагаа хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийг баталсан. Хоёр орны харилцааны гол гол асуудлуудыг шийдвэрлэхээр тавигдсан байгаа. Энэ ажлуудыг хоёр талдаа анхааран хийгээд явж байгаа. Ноднин би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтай ШХАБ-ын дээд уулзалтын үеэр Киргиз улсад уулзсан. Түүнээс хойш манай хоёр орны албаны хүмүүсийн уулзалт  олширч, үр дүн их сайн байгаа. Би сая Ши Жиньпин даргыг энэ онд Монгол улсад төрийн айлчлал хийхийг урьсан. Энэ жил бол Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа. Манай хоёр орны харилцаа маш идэвхтэй хөгжиж байгаа учраас Ши Жиньпин даргын айлчлал цаг үеэ олсон чухал айлчлал байх болно гэж би итгэж байна.

 

-Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа улам өргөжин тэлж байна. Хоёр орон ямар салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж та үздэг бэ?

 

-Бид зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш алдаж оносон зүйл олон бий. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа. Ойролцоогоор 10 хувьтай хөгжиж байна. Тийм учраас эдийн засгийн энэ хөгжил БНХАУ-тай харилцаж байгаа харилцаатай нягт холбоотой юм. Энэ өсөлтийг бид улам бэхжүүлэх ёстой. Бэхжүүлэхийн тулд бидний хооронд дэд бүтцийн шинжтэй томоохон шийдвэрлэх асуудлууд байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийх хэрэгтэй байгаа. Мөн уул уурхай дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар гэж маш том уламжлалт салбар байгаа. Мөн ард иргэдийн хоорондын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаанууд байгаа. Эдгээр ажлуудыг, бид цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоо хүлээгдэж байсан олон жилийн яригдаж байсан эдгээр асуудлыг шийдвэрлэх сайхан боломж бүрдэж байна гэж бодож байна.

 

-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс олгодог "Эх дэлхийг хамгаалагч" цолыг 2012 онд та хүртэж байсан. Байгаль орчныг хамгаалах талаар Монгол улс ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? Байгаль хамгаалах асуудал нь Хятад улсын хувьд ч тулгамдаж байгаа чухал асуудал. Хятад Монгол хоёр орон энэ салбарт ямар хамтын ажиллагаа өрнүүлж болох вэ? Энэ талаар таны бодлыг сонсъё.

 

-Манай хоёр орны газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжиж байгаа. Энэ талаар бид хамтарч ажиллах бүрэн боломж бий. Энэ чиглэлд БНХАУ-ын туршлагаас Монгол улс суралцан хамтарч ажиллах сонирхолтой. Би ерөнхийлөгч болоод Монгол улсад жилдээ мод тарих хөдөлгөөн бий болгож маш олон сая мод тарьж байгаа. Ногоон байгууламжуудыг асар ихээр бий болгож байгаа. Шинээр байшин барихад хажууд нь заавал ногоон байгууламж байх ёстой гэж үзэж, том уурхай ашиглахад заавал нөхөн сэргээж байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн агаарын бохирдлын асуудал манай хоёр орны төв суурин газруудад их хүндрэлтэй асуудал болоод байна. Энэ асуудлыг хамтарч шийдвэрлэхээр бид ярилцаж байгаа. Байгаль орчны энэ асуудлыг шийдвэрлэх нэг гол зүйл бол сэргээгдэх эрчим хүч, манай говийн бүс нутагт нарны эрчим хүч, салхины эрчим хүчийг ашиглах ихээхэн боломж бий. Зөвхөн нүүрсний эрчим хүчийг ашиглахаас гадна сэргээгдэх эрчим хүчийг давхар ашиглах гэж бодож байна. БНХАУ-д эрчим хүчний том хэрэгцээ байна. Монгол улсын нүүрсний уурхайг түшиглэн эрчим хүчээ БНХАУ-д худалдаж болно. Үүний зэрэгцээ бас сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлье гэсэн санал тавьж хамтарч ажиллаж байна. Иймэрхүү байдлаар байгаль орчны асуудлаа шийдье. Бид өөр өөр улс боловч дэлхийн хэмжээнд авч үзвэл, дэлхий гэдэг бол нэг гэр бүл юм. Тийм учир энд тулгамдаж байгаа байгаль орчны асуудалд хамтдаа анхаарах ёстой. Энэ талаар БНХАУ бидний байр суурийг ойлгож дэмжиж хамтарч ажиллаж байгаад бид баяртай байна" гэжээ.



 

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(172.248.39.219) 2025 оны 03 сарын 13

elbegee bol zob yaridag xun, xarin altanzayg maani l balaraad baix shig bna, ug gedeg xuchtei shuu dee, yamar ch oronii terguunii omnoos zorigtoi oorsdiigoo ilerxiildeg,, mongolchuud maani iim l baix estoi

1  |  0
(202.5.202.121) 2025 оны 03 сарын 13

Tged asuugaad baih chin uurlaj geh yum yy

1  |  0
BMunkhtsetseg.(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

Mongol uls ihemseg atlaa evteihen baij l hoyr ih gurnii dund hugjinu iimees hursh gurnuud hugjij baih ni bidend ihiig dagaj ih ymand hurne, ih ymnaas ih haylaga irne geh met ashigtai zuil ih shuu dee. Erunhiilegchiin yriltslaga ugsun yvdald bayr hurgie.

1  |  0
Onoloo(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Hvatad em arhi 2-oor mgl stus,mgl udam iig duusgaj bga mgl erliiz

1  |  0
Onoloo(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Mgl nutgaa zaraad,hujaagaar dvvrged bgaag a uhaalag tor gj bidnii tarhiig ugaagad -jil bolj bna,ichij amidar,vldsen 3-jilde Zaraad duusmaar bna u

1  |  0
(112.72.13.107) 2025 оны 03 сарын 13

za ene ch diplomat yaria uguhuus yahav dee,gehdee yarianii ungiig ni harahad argagui l tom gurnii derged manai jijig uls yum daa.uuniig mongolchuud mini hichneen eserguutseed elen galaviin chingis uvguu duudaad hereggui bodit unen.manai erunhiilugch uruulaa devsehees yahav dee.2 tom gurnii dundah jijig uls huchirheg boloh gants zam ni ediin zasgiin huvid huchtei bolj, hun ard ni oyunlag, bolovsroltoi,delhiin hemjeend setgedeg,ed bayalagtai bayan baij l tiim oron bolno,odoogiih shigee chingis gej huurtsugluud deelee umsuj morio unana,uul uurhaigui honio hariulaad bolood l baisiin geed hudsun deelteigee baimaar baival tsaashdaa ulam l dord bolno shuu

1  |  0
zaya(203.117.37.62) 2025 оны 03 сарын 13

Tegeed Hytadad Mgl chuud durgui geed tiim yum yriad suuj baih uu zuv l yrij bn shde Erunhiilugch maani

1  |  0
zohcin(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

hytad uls hugjij baigaad bayaraldag mongoluls hugjihgvi baigaad bas bayaralda uu elbegdorjoo

1  |  0
zochin (103.9.90.135) 2025 оны 03 сарын 13

Hytad uls hugjij bgad bayrlaj ywdag ch geh shig arai ch de muu hujaagiin erliiz chin

1  |  0
Top