.jpg)
Дэлхийн брэнд 1xBet-ийн албан ёсны түнш The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатны төлөөх тоглолтод 3DMAX багийг 2-1 харьцаатайгаар хожлоо.
Ингэснээр The MongolZ баг нийт 4 тоглолт хийснээс 3 хожил, 1 хожигдолтойгоор дараагийн шатанд буюу шигшээ шатанд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
ESL Pro League Season 23 нь Counter-Strike 2-ын дэлхийн хамгийн нэр хүндтэй лигүүдийн нэг бөгөөд 2026 оны 3-р сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд тэмцээний эхний хоёр шат онлайн хэлбэрээр явагдсан бол шийдвэрлэх плей-оффын шат Шведийн Стокхольм хотын "Annexet" ордонд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана.
Нийт 24 баг өрсөлдөж байгаагаас эцсийн шатанд шилдэг 8 баг шалгарч, хасагдах шатны (Single-Elimination) журмаар аваргын төлөө өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 5 )
Төгс! 2-р шатанд гайхалтай тоглолт үзүүллээ. Одоо бүх хүчээ дайчлан тоглох цаг болжээ. Мажор тун ойрхон байна, тиймээс аль болох хурдан бэлтгэлээ хангах хэрэгтэй.
MOUZ-д хожигдсоны дараа MongolZ-ийн тоглогчид сэтгэлээр унаад хэсгийн шатны дүнгээ 2-3-аар дуусгах болов уу гэж санаа зовж байлаа, гэхдээ миний буруу байсныг мэдээд үнэхээр баяртай байна.
Мөн MongolZ баг плей-оффын эхний тойрогт Natus Vincere-тэй таарах юм бол үнэхээр сонирхолтой тоглолт болно. Жинхэнэ дерби шиг л байх болно. Амжилт хүсье, залуусаа!
The MongolZ плей-офф руу шалгарсанд үнэхээр баяртай байна, одооноос Ancient-г бандах хэрэгтэй гэж бодож байна. Энэ мапад тэд төдийлөн сайн биш, зүгээр л тэдний мап биш.
MongolZ iig barku shvv hha