Налайх явах замд буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн товчооны цаад талд баригдсан “Ургах наран” хороолол эхнээсээ дэд бүтцийн төлөвлөгөөгүй баригдсан юм. Арга ядахдаа энэ талаар Нийслэлийн ИТХ-аар авч хэлэлцэн ярилцсаар байна.
Учир нь одоо ч бохир нь хальсаар байгаа юм. Нийслэлийн төсөвөөс мөнгө гаргаж бохирыг 4 жил зөөж байгаа. Дахин бохир зөөхөд 457.1 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Ингээд бохирыг зөөдөг “Маргад Монгол” компани одоогоор өмнө нь зөөсөн бохирын үнэ болох 400 гаруй сая төгрөг дээр дахин зөөх 457.1 төгрөгийг Нийслэлийн төсвөөс нэхээд байгаа юм байна. Дэд бүтэцгүй учраас уг байрны оршин суугчид зах зээлийн ханшнаас арай бага үнээр байраа зарах зарыг хаа сайгүй өгсөн байна лээ. Азтай хэд нь байраа зараад алга болно. Энэ бол тэдний эрхийн асуудал. Хамгийн гол нь Эдийн засаг хямраад байгаа шалтгаан энэ мэтээс л үүдэлтэй. Бүтээн байгуулалт, эмнэлэг цэцэрлэг барих, иргэдийн эрүүл мэндэд зарцуулагдах учиртай мөнгийг бохир зөөж урсгаар байна гэдэг харамсалтай байна.
Энэ асуудлыг шийдэж чадахгүй аргаа барсан Нийслэлийнхэн хэлэх үггүй болоод бидний татварын мөнгөнөөс шээс, баас зөөх мөнгө өгсөөр сууж байна. 2010 онд тус хороолол ашиглалтад орж, телевизийн бүх сувгаар зар сурталчилгаагаа цацсаар, эрүүл сайхан агаарт гэдэг үгээр иргэдийг урхидаж, ихэнх байраа борлуулаад авсан. Тус барилгыг тухайн үед Улсын комисс хүлээгээд авчихсан юм. Орон сууцнуудад бүгдийг айлууд худалдаад авчихсан. Ингээд уг асуудлыг бүрэн шийдэж, дэд бүтцийг холбохгүй бол бидний татварын мөнгө зүгээр л нэг бохир ус зөөхөд зарцуулагдсаар л байна. Мөн тухайн үеийн Улсын комисс болон Нийслэлийн удирдлагад хариуцлага тооцох цаг ирсэнийг харуулж буй юм.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 10 )
Одоо Иргэдийн хуралд байгаа Ганбаяр гээд нэг эргүү новшийн хийсэн ажил. Сонгуулийн шоу хийж иргэдийг хохироосон тэнэг. Чи муу новш энэ баараа арилгаач. Энэ новшоор өөрөөр нь зөөлгөх хэрэгтэй.
BOHIR ZUUJ BOLNO DED BUTETS BARIJ BOLNO.SUUGCHDAAR NI TULUUL.HEREV USL HULEEJ AVSNAARAA TULUH YOSTOI GEVEL HULEEJ AVSAN BAITSAAGCH DARGA TSEREGEER NI TULUULEH YOSTOI.TATVAR TULEGCHID BUSDIIN BAASIIG TULDEG ARDCHILAL BAIHGUI
Наад байрыг тв5 ганбаяр гэдэг нөхөр зогсоо зайгүй рекламдаад бсан шдээ . Улс төрч болох гэд яваад бсан юм бна. Тийм л тэнэг хүмүүсэр засаг дарга хийлгэж бждээ.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ХИЙЛГЭНЭ ГЭЭД МАНАЙ ДЭЭР ИРЭХЭД ҮНИЙГ НЬ ХЭЛСЭН ЧИНЬ МӨНГӨНДӨӨ ГОЛ НЬ ХРЛААД ХИЙЛГЭЭНГҮЙ. ОДОО БИДНИЙ ХЭЛСЭН ҮНЭЭС 3 ДАХИН ИЛҮҮ ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙНА. ХӨӨРХИЙ АМЬТАД
Iim yum barisan bariulsan huleen avsan nuhduudees zardliig ni garguulaad tuviin shugamd holbuulaach ter boltol modon jorlon bariad uguuch...tatvar tulugchidiin munguur heseg humuusiin baasiig zuuj bolkuu shuu
Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.
Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.
Anhnaasaa zohoin baiguulalttai hiisen yum bish u? Naad bohir zuuj baigaa company odoo baingiin orlogo ajiltai. Hamaatan sadan tanil taldaa ajil uguh undesleleer tuv shugamd holboogui bolon komiss n huleej avsan yum bish u?
анхнаасаа ийм юм барьсан, бариулсан бүх хүнд хариуцлага тооцох ёстой. Ялангуяа тухайн үеийн засаг дарга Ц.Батбаяр /Алимаахүү, одоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгмлэгийн тэргүүн/ бууны нохой сэтгүүлч Ганбаяр хотын хэвлэл мэдээлийн албаны дарга байсан эрхэм, хас банк зэрэг олон хүмүүсээс хариуцлага нэхэх ёстой. Буруу зүйл хийсэн хүмүүс хэзээ нэгэн цагт аавын хаалга татаж үйлээ үзнэ л гэж бодож байна.