Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн чөлөөт бүсийг идэвхитэй ажиллуулж, ирэх сарын 22-нд хилийн худалдааг нээх юм. Энэхүү худалдааны чөлөөт бүсийг эрчимжүүлэхэд нийт нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Одоогоор энэхүү зардлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа талаар албаныхан хэллээ.
Худалдааны чөлөөт бүсийг ийнхүү эхний ээлжинд туршилтын журмаар ажиллуулах бөгөөд энэ нь амжилттай байвал 24 цагийн олон улсын стандарттай худалдааны бүс болгох ажээ. Худалдааны чөлөөт бүс одоогоор 500 га орчим газрыг хамардаг бөгөөд тэнд 87 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа хийхийг зөвшөөрсөн байдгаас 28 нь үйл ажиллагаа явуулах бүрэн зөвшөөрөлтэй, ямарваа зөрчилгүй юм байна. Цаашдаа Худалдааны бүсийг хөгжүүлэхдээ ойр орчмоор 15-20 мянган хүн амьдрахад зориулж суурьшлын бүсийг бий болгохоор төлөвлөжээ. Худалдаа, наймааг өргөжүүлэхэд жижиг дунд бизнес эрхлэгчид оролцох нь нээлттэй, харин аж ахуйн нэгж байгууллагууд Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй юм байна. Худалдааны бүсэд хуулиар хориглоогүй бүх наймааг энэхүү чөлөөт бүсэд хийх бөгөөд худалдаа хийж буй аж ахуйн нэгж, байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгч нарт татварын таатай орчинг бий болгож өгөхийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны захирагч Ч.Чимэдсүрэн хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
үлгэр ярихаа боль наадах чинь ажиллахгүй