Та өөрөө хүсээгүй ч, хэн нэгэнд ялгавартай хандаад байна уу? Үүнд ямар учир буйг мэдэж байгаа юу? Сэтгэл чинь лав биш гэнэ шүү! Яагаад гэвэл АНУ-ын Сэтгэлзүйн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид 230 хүний тархины үйл ажиллагаанд судалгаа хийжээ. Судалгааны дүнд хүний тархи бусдад эзнээсээ илүү ялгавартай ханддаг болох нь батлагджээ. Ер нь хүний тархи нийгэмд эзлэх байр сууриараа ижил хэн нэгэнтэй харилцахдаа илүү идэвхтэй байж, бусадтай нь харилцахдаа биеэ дайчлахаас залхуурдаг аж. Дээрх судалгаанд оролцогчдоос өөрийгөө хэрхэн үнэлдэг талаар нь асууж, тодруулсны дараа нийгэмд эзлэх байр сууриараа ялгаатай хүмүүсийн тухай мэдээлэл сонсгожээ. Ингэхдээ тэдний хэвлий орчимд хэлбэлзэл хэмжигч соронзон багаж суулган тархины идэвхжилтийг давхар хянасан байна. Харин өөрийгөө нийгмийн дээд хэсэгт харьяалагддаг гэж боддог хүмүүсийн тархи энэ давхаргын хүмүүсийн талаарх мэдээлэл сонсгох үед, нийгмийн байдлаа доогуур үнэлдэг хүмүүсийн тархи өөртэйгөө ижил гэж бодсон хүний тухай мэдээлэл сонсгох үед илүү идэвхжиж байв. Энэ судалгаагаар хүн болгон ижил, тэгш эрхтэй ч, бодит байдал дээр хоорондоо ялгаатай гэдгийг, тэрхүү ялгаагаа дотроо хүлээн зөвшөөрдгийг харуулжээ. Тэд ижил бүлэгт харьяалагддаг нэгэнтэйгээ харилцахдаа илүү найрсаг болж байв. Хамгийн хачирхалтай нь уг судалгааг гахайн ханиад дэлгэрэх үед явуулахад нийгмийн доод давхаргынхан ханиадаар илүү өвчилж байгааг анзаарсан эрдэмтэд энэ бүлгийнхэн нян эсэргүүцэх чадвар муутайг тогтоожээ. Тиймээс та нянг эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлэхийг хүсвэл нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэх хэрэгтэй болох нь ээ дээ.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )