ВАЛЕНТИНЫ БЭЛГИЙГ 1800 ОНООС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ

2015 оны 02 сарын 14

Өнөөдөр Гэгээн Валентины буюу дурлалт хосуудын баярын өдөр. Ромын пап Геласиус МЭӨ 498 оны хоёрдугаар сарын 14-нийг Валентиний өдөр болгон тэмдэглэхийг тунхаглан зарлажээ. Хожим нь дундад зууны vед Франц, Англид хоёрдугаар сарын 14-нийг шувууд ижлээ олдог улирлын эхэн гэх болсон байна. Валентины өдрийн тухай хамгийн анхны шvлгийг Эйжинкортын тулалдааны vеэр баригдаж, Лондонгийн цамхагт хоригдож байсан Орлеаны Чарльз эхнэртээ зориулан бичжээ.

 
1415 онд бичсэн энэхvv мэндчилгээ Лондон хотын номын сангийн гар бичмэлийн цуглуулгад бий. Анхны Валентины картыг Естер А.Хоуланд 1840 онд Америкт vйлдвэрлэж, худалдаанд гаргасан байна. Тэрээр жинхэнэ vдээс, тууз, өнгөт зураг зэргээр чимэглэсэн карт бий болгосноороо Валентины загалмайлсан эх хэмээн нэрлэгдэх болсон аж. Хамгийн анхны Валентины карт одоо Британийн музейд байдаг гэнэ. Их Британид XVIII зууны дунд vе гэхэд нийгмийн бvхий л давхаргын найзууд, дурлалт хосууд хайр дурлалын бэлгэ тэмдэг болгож гараар бичсэн захидал солилцдог байжээ. XVI зууны vед хvмvvс дуртай шvлгээ номоос хуулж, хайрын захидал илгээдэг байж. Энэ зууны сvvлч гэхэд хэвлэлийн технологи сайжирсантай холбоотойгоор гараар бичсэн захидлыг хэвлэмэл картаар орлуулдаг болжээ. Бэлэн карт нь хvмvvс хоорондоо сэтгэлээ илчлэх хялбар арга болсон байна.
 
Мэндчилгээний картын холбооны мэдэгдэж байгаагаар жил бvр нэг тэрбум Валентины карт илгээдэг нь тоогоороо зул сарын баярын дараа орж байна. Хамгийн анхны Валентины өдрийг тохиолдуулсан худалдаа 1800 онд болсон бөгөөд нэлээд энгийн байжээ. 1830-1840-өөд он гэхэд хайрын захидал гоёмсог, бас зурган мэдээлэлтэй болсон байна. Хайрын захидлыг чанартай гоёмсог, цаасан дээр vнэтэй атлаас, тууз, тор ашиглан чимэглэдэг байж. Тагтаа, алт, мөнгөөр хийсэн хосуудын барилдлага, нум сум, цус нь урсч байгаа зvрх зэргийг захиандаа багтаадаг байсан аж. Хоёрдугаар сарын 13-ны vдэш дурласан залуус сэтгэлтэй бvсгvйнхээ хаалганых нь босгоны дэргэд бэлгээ тавиад өөрсдийгөө таниулахгvйн тулд хурдхан холддог байсан гэдэг.
 
Валентины өдрийн урьд шөнө өрөөнийх нь цонхны дор хоносон залууг vvрээр олж харсан бvсгvй тvvнийг миний Валентин хэмээн дууддаг байна. Олонхи бvсгvй цонхных нь дор өөрийнх нь хайрлаж явдаг залуу ирсэн байгаасай гэж догдолж байхад зарим нь хэн ч байсан хамаагvй ирээсэй гэж санаа зовж хонодог байжээ. Гэхдээ залуу бvсгvйд таалагдаж тvvнийг өөрийнхөө Валентин мөн хэмээн хvлээн зөвшөөрсний дараа л залуу нь бvсгvйдээ урьдчилан бэлдсэн бэлгээ өгөх ёстой. Бэлгийг маш нямбай, сэтгэл гарган бэлдсэн байх учиртай. Тухайлбал, Генри Смит гэгч худалдаачин хайртай бvсгvйдээ сумаар нэвт харвуулсан зvрхийг бадмаараг чулуугаар сийлж, ган цагариган бvслvvртэй, гоёмсог чамин хайрцагт хийн бэлэглэж байв. Хайрцагны ган бvслvvр дээр “Цээж минь хайрын суманд оногдлоо. Хөө хуяг ч зvрхийг минь аварч чадсангvй” гэж бичжээ.
 
Энэ баярын бэлгэ тэмдэг нь зvрхэн хэлбэртэй эд зvйл байдгийг тайлбарлах нь илvvц биз ээ. Дурласан залуусын хайртай хvндээ бэлэглэж буй “зvрх” шил, алт, мөнгө, хуванцар, цаас, чулуун байсан ч хvлээн авч байгаа хvндээ сэтгэлийн илэрхийлэл болж хvрч чаддаг ажээ. Yvнээс гадна сэтгэлт хосууд бие биедээ зvрхэн хэлбэртэй эд зvйлс, vнсэлцэж буй шувууд, Гэгээн Валентины баярын жинхэнэ утгыг илэрхийлсэн Купидоны далавчит сахиусан тэнгэрийг бэлэглэдэг байна. Харин энэ баяраар бvсгvйдээ хайрын зурвас, цэцгийн баглаатай илгээдэг заншил нэгэн эелдэг франц эрээс уламжлалтай гэнэ. Ухаангvй дурласан франц эр сонгосон бvсгvйдээ нямбайлан боож, нарийн утга илэрхийлсэн цэцгийн баглаа илгээж сэтгэлээ нээжээ.
 
Гэхдээ энэ уламжлалын эхлэлийг XVI Людовик өөрийн хатан Мария Антуанеттед Гэгээн Валентины өдөр улаан сарнай бэлэглэснээс vvдэлтэй гэж ярьдаг. Эртний домог ёсоор энэ цэцэг нь хайр дурлал, гоо сайхны охин тэнгэр Афродитагийн ачаар онцгой байр суурь эзлэх болжээ. Учир нь, шархадсан хайртай залуу Адинос руугаа яаран гvйж яваад цагаан сарнайн өргөсөнд хөлөө хатгуулжээ. Шалбарсан газраас нь дуссан цус сарнайг час улаанаар будсан гэдэг. Энэ цагаас эхлэн улаан сарнай цэцэг хайр сэтгэл, дур хvслийн бэлгэ тэмдэг болжээ.
 
Гэгээн Валентины өдөр сvй тавих болон бөгж солилцох, жирийн өдөр хэлж зvрхэлдэггvй vгээ хэлэх хамгийн сайхан завшаан тохиолддог, хамгийн тохиромжтой өдөр гэж vздэг. Мэдээж валентинуудын сэтгэлээ нээхэд зайлшгvй хэлэх шаардлагатай ч илэрхийлэхэд хамгийн ярвигтай vг бол “би чамд хайртай” юм. Энэхvv гуравхан vгээс бvтсэн өгvvлбэрт асар их итгэл сэтгэл, хайр хvндэтгэл багтдаг бөгөөд бvхий л дэлхий ертөнцийг нэгтгэж чаддаг шидэт vгс билээ. Энэ vг vндэстэн ястан, газар нутаг, шашин шvтлэг, арьс өнгө, хэл соёлоос ч хамааралгvй, энх тайван тогтнож, эсвэл дайн дажин болж байсан ч хаа сайгvй сонсогдож байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top