Нийслэл хот байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын аяллыг зохион байгууллаа. Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж байгаа нэгдүгээр курсын оюутнуудыг энэ удаад хамруулсан нь аяллын нэг онцлог байв.
Жуулчдын анхны сэтгэгдэл таатай,таагүй байх нь бүхэл аяллын турш хадгалагддаг гэдэг. Тэдэнтэй хамгийн түрүүнд аялал жуулчлалын салбарынхан уулзаж, Улаанбаатар хот улмаар Монгол улсынхаа талаар анхны мэдрэмж, мэдээллийг өгдөг учраас тус аяллаар дамжуулан аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүдэд Улаанбаатар хотын аяллыг хэрхэн хийх, хотын түүх зэргийг таниуллаа.
Аялал Монголын Үндэсний түүхийн музейгээс эхэлж, нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан оролцож үг хэллээ. Тэрээр, нийслэлээс хэрэгжүүлж байгаа “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулж, хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх бодлого шийдвэр, оюутан залуусыг хэрхэн дэмжин ажиллахаа энэ үеэр ярилаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )