Иргэд ирэх онд өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна

2016 оны 10 сарын 31

Монгол банкнаас инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгааг 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын 9 дүүргийн бүрэн дундаас дээш боловсролтой, 24-44 насны 1,000 иргэнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэсэн байна. 

Судалгаанаас дараах үр дүнгүүд гарсан бөгөөд иргэд ирэх 12 сарын хугацаанд:

- Инфляци өнөөгийн түвшинд;

- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарна;

- Зээлийн хүү өснө;

- Эдийн засгийн ерөнхий төлөв байдал муудна;

- Өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна.

Хүлээлтийн чанарын хариултаас харвал иргэдийн 61% нь ирэх 12 сард үнийн түвшин ерөнхийдөө өснө гэж үзсэн бөгөөд үүнээс 36% нь үнийн түвшин илүү хурдацтайгаар өснө, 25% нь үнэ өснө гэхдээ өсөлтийн хурдац өөрчлөгдөхгүй гэж хариулжээ. Түүнчлэн ирэх 12 сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг бага зэрэг чангарна гэсэн хүлээлттэй байна. Өндөр орлоготой иргэдээс илүүтэйгээр бага орлоготой иргэд ирэх 12 сарын хугацаанд ханш чангарна гэж үзжээ.

Иргэд дээрх хүлээлттэй байгаа нь нэг талаас инфляци идэвхжихгүй байхыг илтгэж байгаа хэдий ч, нөгөө талдаа өрхийн хэрэглээ буурах, жижиглэнгийн борлуулалт үргэлжлэн саарах, улмаар эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт буурах зэргээр одоогийн эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх эрсдэл өндөр байгааг илтгэж байна гэж дүгнэсэн байна.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн(103.26.194.159) 2016 оны 11 сарын 01

Хүлээлт гэж буруу үг, таамаглаж бна гэвэл дээр байх. ЭЗ мөнгө орлого муудаж байхад ард олон хэрэглээгээ улам танаж хотын захын хороолол ”Хар талх, хар цайтайгаа л бна. Ийм хүнд үед 2022 он,ЭЗ сайжиртал Цагаан сар, хүмүүст өгөх бэлэг энэ тэр ч яамай л болох байх. Улс орноо бодож, их өрийг дарахын тулд Төрийн байгууллагууд гадаад томилолтоо хумиж цамаан загналгүй, айл өрх, хүн бүр арвилан хэмнэлттэй байцгаая

0  |  0
зочин(202.21.106.102) 2016 оны 10 сарын 31

Амьдрал доройтно гээд хүлээгээд байгаа хэрэг үү.

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 31

urid n tiim elbeg delbeg bigaagui bizdee samartsan ediin zasagiig yahiin hulgaich luivarchidiin hamaj odson mongiig olj avch chadahguigees hoish odoo tegeed yahiin bid oorsdoo hashgiraldaj olj avahgui bol oorsdoo avchirj ogno gej bihgui shuudee

0  |  0
Top