Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод энэ сарын 25-нд гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат" кино урлагийн наадам "Ээж" МУСК-оор нээлтээ хийж, 28-нд шагнал гардуулах арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Тэгвэл МУАЖ Д.Мэндбаярын гол дүрийг нь бүтээсэн "Ээж" кино Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг хүртсэн байна.
Тус наадамд цөөнх үндэстний бүрэн хэмжээний, богино хэмжээний, баримтат, анимэйшн төрлийн кинонууд оролцдог бөгөөд энэ жил 42 кино бүтээл дэлгэцэнд толилуулагджээ.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 0 )