МАХН-ын дарга Н.Энхбаяр, Г.Уянга, С.Ганбаатар нар хүчээ нэгтгэх үү

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 09

Цагтаа мандан бадарч цагаан захтнуудын тэргүүн эгнээнд явж байсан онцгой хүн бол яах аргагүй Намбарын хүү Энхбаяр.  Улстөрд түүний  мандан явсан он жилүүдийг хэн хүнгүй мэднэ.  Гэвч Намбарын хүү нэг л өдөр хэт өндрөөс газарт унаж ажил амьдрал, эрүүл мэнд нь оронгоороо эргэсэн гэж хэлж болно.

Тэртээ 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих тэр хар шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан энэ үеэс  түүний хар дарсан энэ  амьдрал эхлэлтэй. Цагтаа түмэндээ хүндлэгдэж, төрийн тэргүүн явсан хүний гутыг нь ч өмсгөлгүйгээр  баривчилж шоронд хийсэн.   Н.Энхбаярыг авлигын болон албан тушаалын хэрэгт буруутай гэж гурван шатны шүүх үзсэн эл хэрэг өнөөдрийг хүртэл сүүдэр мэт түүнийг  дагасаар л байна.

Ийн хэлэхийн учир тэрбээр  2016 УИХ-ын сонгуульд “ял шийтгэлтэй” гэх шалтгаанаар нэр дэвших боломжоосоо мултарч гурван хоног намын нөхдийн хамт  өлсгөлөн тэмцэл зарлаад ч тусыг эс олж эцэс сүүлд нь  эхнэрээ хүртэл сонгуульд сойж үзсэн. Энэ мэт байдлаар улс төр дахь орон зайгаа олж авахыг дэндүү их хүсэж байгаа ч Н.Энхбаярын  санаснаар болохгүй хорвоог яалтай билээ.  

 Харин зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр  МАХН-ын ганц алтан карт болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү их хуралд намынхаа нэг суудлыг авч намын даргадаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг олж өгсөн. Гэвч  их хүсвэл хясдаг хойно  "ял шийтгэлтэй”  гэх түүний  улс төрийн том саад нь үгүй болохын даваан дээр  Эрүүгийн тухай хуулийн хэрэгжилт  дахин нэг жилээр  хойшлогдов. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярын ард асаалттай танк мэт бат цайз нь явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар  даргаа эзгүй үед нь намаа удирдан залж санхүүжүүлж хүртэл явж ирсэн. Гэвч тэд намдаа үнэнч үлдсэнгүй нэг л өдөр үүрнээсээ нисэж хуучин бууриндаа очицгоосон. Тэд явах явахдаа 100 гаруй гишүүдээ дагуулан одсон юм. 

Энэ бүхний төгсгөлд таван жилийн настай МАХН санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулсан тухай ч эх сурвалжууд мэдээлж байсан. 

Түүнчлэн зарим аймаг, сумын  МАХН-ын хороод МАН-д орох болсон тухай " санал  хүртэл гаргасан байдаг. Энэ бүхэн Н.Энхбаярын улс төрийн амьдрал нь дуусч байгааг харуулсаар байгаа юм. Гэвч МАХН тэр дундаа Н.Энхбаярын улс төрийн амьдрал харин ч эсрэгээ дөнгөж  эхэлж байгааг түүний хамгийн ойрын хүн нь  саяхан сануулсан.  Үнэхээр л тийм бололтой. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхнийг намдаа элсэхийг урьж, хоёр ч удаагийн уулзалт хийсэн болохыг  эх сурвалжууд мэдээллээ.  Намбарын хүү ийн цусаа сэлбэж улс төрд эргэн орохоор шийдсэн бололтой. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.119.80) 2016 оны 11 сарын 10

Диплом хэнд хэрэгтэй юм Дипломын гол Монголоор нэг тахал мэт тархаад бхад Сэтгэл байгаад шуналгуй ухаантай бвал бо

0  |  0
зочин(103.212.119.80) 2016 оны 11 сарын 10

Бас л Улаан Тербишдавга шиг урваж шарвахгуй гэх баталгаа ба уу. Шударга арьдчидсан болох гээд л бие биенээ шуумжилж тэнэгтэж балайраад бвал нийлээд ч яах юм. Уг хучээ нэгтгэх л зов

0  |  0
бааска(112.72.11.102) 2016 оны 11 сарын 10

нэгдэж байж л МАНАН г устгана сайхан мэдээ байна үнэн бол

0  |  0
Цэвэлээ(202.179.31.36) 2016 оны 11 сарын 09

Уянгаа дутаж ичиж сур . Улс төрд ийм эмэгтэйчүүд олширвол хүн хүнээ больж чоно болох нээ. Ганбаатар дипломаа аваад улс төрд нүүр бардам нэр хүндтэй ирвэл дээр дээ. Н. Энхбаяр Ерөнхийлөгч өө бид таныг хүндэлдэг биеэ бодоорой .урт удаан наслаарай .

0  |  0
irgen(112.72.11.124) 2016 оны 11 сарын 09

hezeen negen tagt ene hvniig doromjilson olgarhudaas ard tvmen hariugiini avahl bhdaa

0  |  0
saruul uxaan(202.9.42.227) 2016 оны 11 сарын 09

bolj bn

0  |  0
demjigch ni(202.9.42.227) 2016 оны 11 сарын 09

ewtei baixdaa xvchtei gedeg shvvdee ug ni

0  |  0
nyamka(202.9.42.227) 2016 оны 11 сарын 09

bieleesei vnendee zuw sanaa bainaa

0  |  0
mongol(202.9.42.227) 2016 оны 11 сарын 09

demjij bn bolj bn shv vnen bol

0  |  0
монгол (203.91.115.45) 2016 оны 11 сарын 09

Дэмжиж байна монголд Энхбаяр шиг хүн эрэн бахгүи шүү дээ

0  |  0
mongol(202.126.91.218) 2016 оны 11 сарын 09

enxbayar yoronxiilogch bolchixvol xuzuugui xunii bux luivar ni il bolno doo

0  |  0
0000(103.10.23.120) 2016 оны 11 сарын 09

Дэмжэж байна одоо Монголын улс төрд ямарч байсан сайн муу нь одоо чухал биш урагшлах өөрчлөгдөх өөрчлөлт хэрэгтэй БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ ГЭДЭГ НЬ МЭДЭГДСЭН ЗҮҮЛИЙГ ЯМАРЧ БАЙСАН ХӨДЛӨЛГАЖ ӨӨРЧЛӨЖ БАЙЖ Л УРАГШЛАНА

0  |  0
0000(103.10.23.120) 2016 оны 11 сарын 09

Дэмжэж байна одоо Монголын улс төрд ямарч байсан сайн муу нь одоо чухал биш урагшлах өөрчлөгдөх өөрчлөлт хэрэгтэй БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ ГЭДЭГ НЬ МЭДЭГДСЭН ЗҮҮЛИЙГ ЯМАРЧ БАЙСАН ХӨДЛӨЛГАЖ ӨӨРЧЛӨЖ БАЙЖ Л УРАГШЛАНА

0  |  0
zochin(202.179.17.162) 2016 оны 11 сарын 09

ta nar negdej elbegdorjiig gulugnvvdtei n shorond hii

0  |  0
zochin(202.179.17.162) 2016 оны 11 сарын 09

ta nar negdej elbegdorjiig gulugnvvdtei n shorond hii

0  |  0
zorro(59.153.112.237) 2016 оны 11 сарын 09

хоёр мангасын эсрэг нэг зорилогтой нийлэж хөдлөн шүү гэхдээ олигархуудаас хол байх хэрэгтэй

0  |  0
demjij bna(202.126.91.98) 2016 оны 11 сарын 09

uls tur baih estoi hun ali ch talaaraa

0  |  0
Зочин(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

Дэмжиж байнаа

0  |  0
Зов(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

Уянга ганбаатар хоер махн - д орвол сайн Байна хучээ нэгдэж Байж ялалт Байна зов дэмжиж Байна махн мандах болтугай хучтэй байгаарай дэмжинэ

0  |  0
Махныг(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

100/ хувь дэмжиж б/на

0  |  0
Унэн ялах естой(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

Н Энхбаяр хучтэй Улс торч тиймч болоод энэ лувйрчид айдаг юм шд ! Хучээр зохиож хунд хуч турж шоронд хийх гэж улаарч байдаг !!!!! хулгаач лувйрчид оорсдоол жинхэн шоронд орох естой хумуус хаус Баяр энхболд оос эхлээд шоронд орох естой

0  |  0
Махныг 100/ дэмжий(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

Манан Байгаа цагт монгол хэзээч хогжих боломжгуй ман тор ах дуу амраг садан худ ураг уяа малын засаг болж энхболд ичих хэрэгтэй бузар намыг бут цохих Болсон нэгдэж нийлэх хэрэгтэй ард Минь

0  |  0
Зочин(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

100/ хувь Н ЭНХБАЯР ын Дэмжихийг уриалж Байна миний монголын ард тумэн эвтэй бол хучтэй гэдэгээ !харуулах цаг Болсон Байна ман Ан монгол орныг хятад ийн нэг муж болгох гэж байгаан тод Байна зээл бас зээл авах гэж Байна тор тор шиг биш хууль завхруулж хууль бус уйлдэл газар авч гаарч байн эний эсрэг нэгдэх Болсон дэмжиж Байна

0  |  0
Цээгий(103.10.22.40) 2016 оны 11 сарын 09

МАШ ЗОВ ЭКС ЕРОНХИЙЛОГЧ Н ЭНХБАЯР УЛС ТОРД БАЙХ ЕСТОЙ ЛЕДЕР АРД ТУМЭН ДЭМЖИХ ЕСТОЙ ЭХ ОРНОО БОДОХ ЕСТОЙ ХУЧ ХАВСРАХ ХЭРЭГТЭЙ АРД ТУМЭН ДЭМЖИХ БОЛНО Н ЭНХБАЯР АРД ТУМЭНТЭЙ ХУН АМЖИЛТ ХУСЬЕ !

0  |  0
овгон(95.85.68.110) 2016 оны 11 сарын 09

Монгол хуний ухаан потинциалыг унгуйдуулж дипломын гол болгох,монго гэдэг цаасыгондорт оргож ,худлаа амлаж ,амаараа ажил хийдэг олигархуудыг дэмжих этгээдуудтэй тэмцэх цаг болон юм бишуу!

0  |  0
Г.Батнасан(202.179.31.99) 2016 оны 11 сарын 09

МАНАН-гийн эсрэг бүхэн нэгдэх л учиртай. Тэр тусмаа МАН болон АН дотор байгаа МАНАН бүлэглэлд хамрагдаагүй бүхэн эрх мэдлийн төлөө бус зөвхөн нэг л зорилгын төлөө, МАНАН бүлэглэлийг, улс төр, эдийн засгийн олигархи бүлэглэлийг устгахын төлөө нэгдэх ёстой. Түүнээс бүх зүйл дээр зорилго, санал нэгдэнэ гэвэл бүтэхгүй

0  |  0
Top