АН-ын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр өчигдөр “АН-ыг шинэчлэх шийдэл” сэдвээр намын гишүүдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Хэлэлцүүлэгт 150 хүн орчим оролцсон юм. Ингээд хэлэлцүүлэгт хэн, юу хэлснийг тоймлон хүргэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: АН үзэл бодол, үнэт зүйлээ алдсан
Би одоо Ардчилсан намын жирийн гишүүнээр ажиллаж байна. АН-ын жирийн гишүүний хувьд мөн ҮЗХ-ны гишүүний хувьд намынхаа үйл хэрэгт санаа тавьдаг хүнийхээ хувьд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Сонгуулийн үр дүнг хараад байхад олон нийт бидэнд итгэхгүй байгаа хэд хэдэн асуудал байна. Энэ бол эв нэгдэлгүй байгаад байгаа юм гэдгийг хэлж байгаа юм.Эв нэгдэлгүй байна гэдгийг илэрхийлэх хамгийн сүүлийн жишээг би татъя. Ерөний сайд Тавантолгойг хөдөлгөнө гэж мэдэгдэхэд маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойг” хөдөлгөхгүй гэсэн. Ерөнхий сайд нь төмөр замаа барина гэхэд Зам тээврийн сайд нь тийм зүйл болохгүй гэж мөн л мэдэгдсэн. АН эв нэгдэлгүй болсныг энэ жишээ илтгэж байгаа юм.

Уг нь бидний үзэл баримтлал маш тодорхой байсан. Гэвч бид үзэл бодолдоо үнэнч байж чадаагүй. Манай намын лидерүүд, манай намын өнгө төрхийг илэрхийлдэг хүмүүс яагаад хоорондоо маргалдаад байв. Энэ нь сүүлдээ яагаад хэрүүл болов. Өнөөдөр хүртэл бие биенээ муулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлээд байгаа юм бэ? гэдэг асуултын хариултыг үзэл бодол, үнэт зүйлс тойрсон маргаан надад харагдахгүй байгаа юм. Зүгээр л томоохон төслийг давуулж үзэл бодол, үнэь зүйлээ тавьж чадахгүй байсан. Үзэл бодлын шүүлтүүрээ бид ажиллуулж чадаагүй байна гэж харагдаж байгаа юм. Хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг тэр шүүлтүүр манайд байхгүй болсон байна. Үзэл бодол, үнэт зүйлээ алдсан шалтгаан 2004 оноос эхлэлтэй. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгох кнопон дээр тийм гэж дарсан. Эндээс эхлээд л бид МАХН-ын социалист бодлогод чирэгдэж эхэлсэн. 2008 оны сонгуульд биднийг ялагдахад С.Баяр бидэнд уриалга өгч, манай хэсэг хүн олонхийн шийдвэр гаргаж С.Баярын Засгийн газар руу орсон. МАХН нэрээ сольсны дараа 2012 онд мөн л бид олонхи болж чадаагүй. Чадаагүй учраас МАХН-тай хамтарсан. Мөн бид дөрвөн жилээр амьдраад байна. Ялалтаас ялалтын хооронд дэндүү их улайрч байна.
АН-д хүний нөөцийн бодлого алдагдсан. Залуучуудаа сонсохоо больсон гэж жирийн гишүүд ч хэлж байгаа. Мөн Удирдах зөвлөл нь намын даргаасаа биш ҮЗХ-ноосоо шууд хамааралтай байгууллага болох ёстой.
Н.Тэгшбаяр: АН-ын төлөө 26 жил зүтгэсэн ах нар одоо нуруугаа авахуулсан байна

Хэлэлцүүлэгт залуучууд олноор ирсэн байна. ард түмэн АН-аас залуучуудаас энэ үзэл санааг тээсэн залуу хүн гарч ирээсэй гэдгийг маш их хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл нуруугаа авсан морь унаад хол явахгүй гэдгийг ард түмэн хэлж байна. Нэгдүгээрт, АН-ын төлөө 26 жил зүтгэсэн ах нар одоо нуруугаа авахуулсан байна. Хоёрдугаарт, Тэд өвөөгийнхөө ажлыг хийх ёстой. гуравдугаарт, алдаж оносон туршлагаасаа та бүхэнд зөвлөх хийх ёстой. МАН-ын 80 оны бацаан УИХ-ын гишүүн болж байна гэхээр ард түмэн залуучуудаа дэмжихийг хүссэн болоод л тэр байхгүй юу. Тийм учраас ахмадууд зөвлөхийнхөө ажлыг сайн хий, залуучууд ачаагаа үүрч яв гэж хэлье.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Манай ҮЗХ хүн ярьдаг, бодлого ярьдаггүй газар болчихжээ
Энд зөвхөн намын гишүүд цугласан байгаа учраас намын дотоод асуудлыг яръя. АН өнөөдөр ҮЗХ-аа хийж чадахаа больсон. ҮЗХ хурлаа хийх гээд хоёр удаа зарласан боловч ирц нь бүрддэггүй. Эсвэл ирц бүрдүүлдэг хэдэн улс нь хуралдаад ҮЗХ-ны хурлаа хойшлуулдаг. Одоо гурав дахь удаагаа зарлаж байгаа ҮЗХ-ны хурлыг хойшлуулах эрх байхгүй. Манай ҮЗХ хүн ярьдаг, бодлого ярьдаггүй газар болчихжээ. Яагаад гэвэл намын даргыг өөрчлөх эрхийг ҮЗХ-д өгсөн учраас эрх мэдлийн төлөө бүлэглэдэг, фракцалдаг болсон байна. Ийм учраас намын даргын сонгуулийг сунгаагаар явуулж, Их хурлаар сонгодог болъё гэж олон хүн ярьж байна. Зарим нь намын даргыг Их хурлаас сонгож гэж байгаа бол нөгөө хэсэг нь 21 аймгаасаа сунгаа явуулж тэрнээсээ олонхийн саналыг авсан хүнийг намын даргыг болгоё гэж байна. Ирэх сарын 16-нд АН-ын ҮЗХ хуралдана. Үүнээс өмнө намын дүрмийн төслүүдийг хэлэлцэж Гүйцэтгэх зөвлөл дээр нэгтгэж байгаад хэлэлцүүлнэ гэж бодож байгаа.
/Үргэлжлэл бий/
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 5 )
АН авс руугаа
АН -ын үнэт зүйлийн 7 -рт Сэтгэлийн хүчтэй байх заалт байх юм. Энэ заалт бол утгагүй санагдаж байна. Мэдээж хувь хүн сэтгэлийн хүчтэй байх нь тэр хүний үнэт зүйл мөн л дөө. Сэтгэлийн хүчийг заавал намын үнэт зүйл болгох нь утгагүй.
Shinechileh heregtei bna zaluuchuudiig demjih heregtei Gantumur zuvul yum hiigeed bna da
ЕРӨӨСӨӨ ОЛОН ТАВАН ҮГГҮЙ ШИНЭ ХҮМҮҮСЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШИНЭЭР ЦЭВЭР ЭХЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БОХИРДСОН ХАР ХУВЦСЫГ ЦЭВЭР ЦАГААН ХУВЦАСТАЙ НЭГ ДОР НИЙЛҮҮЛЖ УГААВАЛ ЦАГААН ХУВЦАС ХАР БОЛНО.ТИЙМЭЭС ЦАГААН ЦЭВРИЙГ ДАНГААР НЬ ХЭРЭГЛЭХ НЬ МАШ ЗӨВ.АН-ЫГ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ГОЛ АЛДАА НЬ ОЛОН ТОЛГОЙТОЙ БОЛСНЫХ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН БҮГД НЭГЭН ДУУГААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ШҮҮ.ОДОО Л ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ДАХИН АЛДАХ ЭРХ АН-Д БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ХАТУУ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИР БУРТГЫГ АРИЛГАДАГ ШҮҮ.
Ан-ын луйварчидаа та нар гол юмаа ярихгуй байна.та нарын унасан гол шалтгаан бол авилгал.албан тушаал.эрх мэдлийн толоох дотоодын дайн чинь байсныг ухаараач.эндээс л эхэлж ярь.бугд буруутай шуу