УИХ-ын гишүүн О.Баасанхүү Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 11

2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад Ази Номхон далайн орнуудын парламентчдын дээд чуулган болж байна. Энэхүү хуралд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсаа төлөөлөн оролцож, илтгэл танилцуулга хийж байгаа юм.

Тус чуулганы өчигдрийн хуралдаанаар улс орнуудаас  хүрэлцэн ирсэн төлөөлөгч дундаас удирдлагуудаа сонгосон юм.  

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд Ази-Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгожээ.

Чуулган гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эдийн засаг ба хүрээлэн буй орчин" сэдвээр дөнгөж илтгэл тавилаа. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.21.106.137) 2025 оны 03 сарын 13

Amjilt Mundag sain hvn shu

1  |  0
Top